Хайх

Виржил Абло болон Nike брэндийн хамтарсан номыг үнэгүй уншаарай

Виржил Абло болон Nike брэндийн хамтарсан номыг үнэгүй уншаарай

Хувцас дизайнераар сурч буй оюутнуудад Виржил Аблогоос суралцах боломж олдлоо

Text: Buro.Mongolia


Зураг:

Nike брэнд болон Виржил Абло нар хамтран брэндийн хамгийн алдартай, бэлэг тэмдэг болсон пүүз болон кетний 10 загварыг ахин шинэчилсэн "The Ten" төслийг амжилттай дуусгалаа. Уг төсөл нь 2017 оны намраас эхэлсэн бөгөөд шинэчлэгдсэн загварууд худалдаанд гарсан цагаасаа эхлэн сар бүр борлуулалтаараа хамгийн эхэнд жагсаж, тун амжилттай байсан билээ.

Тэгвэл уг төслийн талаар өгүүлэх "TEXTBOOK" нэртэй номыг Nike брэнд онлайнаар, ямар ч үнэ төлбөргүй унших боломжийг олгож байна. Тус номд төсөл хэрхэн эхэлсэн, загваруудыг шинэчлэн бүтээхдээ юуг анхаарсан, туршилтын загвар төрөх процесс гээд бүхий л үйл явцыг бичжээ. Түүнчлэн загварыг хэрхэн бүтээж байгаа тухай сонирхолтой гэрэл зургуудыг багтаасан нь уг төсөлд гар бие оролцож байгаа мэт мэдрэмжийг уншигчдад өгөх ажээ. 

258 нүүр хуудас бүхий "TEXTBOOK" номыг уншихыг хүсвэл Nike брэндийн вебсайтаар зочлоорой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх