Зейн Малик Versus Versace брэндэд зориулсан анхны цуглуулгынхаа сурталчилгаанд Белла Хадидыг урилаа
Зейн Малик ба Италийн алдарт брэндийн анхны хамтын ажиллагаа
Дуучин Зейн Малик Versus Versace брэндэд зориулсан анхны цуглуулгынхаа сурталчилгааны хэсгээс танилцууллаа. Белла Хадидын оролцсон энэхүү сурталчилгааны зураг авалтыг Зейн өөрөө хийсэн юм. Түүний Zayn x Versus Versace нэртэй цуглуулгад спорт загварын цамц, юүдэнтэй, хээтэй цамц, бомбер хүрэм, салхинаас хамгаалдаг урт хүрэм, малгай, цүнх гэх зэрэг эрэгтэй ба эмэгтэй хувцаснууд оржээ.
Зейн Маликийн цуглуулга аль хэдийнээ худалдаанд гарсан байгаа бөгөөд уг цуглуулгаас олсон орлогын тодорхой хувь нь хандивын үйл ажиллагаанд зориулагдах аж.
Versace ба Versus Versace брэнд сүүлийн үед шинэ мянганы хэрэглэгчдийг онцлох болсон билээ. Зейн Маликтай хамтарсан нь брэндийн шинэ бодлогын нэг хэсэг юм.