Хайх

Жанни Версачегийн найз залуу “American Crime Story” цувралыг шүүмжиллээ

Жанни Версачегийн найз залуу “American Crime Story” цувралыг шүүмжиллээ

Хоёрдугаар улирлыг

Text: Buro.Mongolia


Зураг:

Жанни Версачегийн найз залуу Антонио Д'Амико алдарт дизайнерын аллагын тухай өгүүлсэн "American Crime Story" цувралын хоёрдугаар улирлыг шүүмжилсэн байна. Антонио Д'Амикогийн хэлснээр бол энэхүү цувралд ямар ч үнэмшилтэй зүйл байгаагүй гэнэ. Мөн тэрээр төслийн продюсерууд түүнээс зөвлөгөө аваагүй тул цуврал маш "болхи" болсон гэж мэдэгджээ.

"Рики Мартин (дуучин залуу Д'Амикогийн дүрийг бүтээсэн) Версачегийн цогцосыг тэвэрч буй хэсэг үнэхээр инээдтэй. Яг л Микеланжелогийн "Pieta" баримлыг санагдуулсан шүү. Энэ хэсэг миний элгийг хөшөөх шахсан" гэж Антонио ярьсан байна.

Түүнчлэн дизайнерын найз залуу цувралын үйл явдал бодит явдлаас зөрж байсныг онцолсон юм. "Би Жанниг цусан дунд хэвтэж байхыг хараад миний цус гүйхээ больчихсон. Би түүнийг тэврэх байтугай, Жанни руу харж ч чадахгүй байсан. Миний нүд харанхуйлж, намайг тэндээс хүмүүс авч явсан. Би өөр дахин юу ч хараагүй" гэжээ.

Vanity Fair сэтгүүлийн сурвалжлагч Морин Ортын бичсэн "Vulgar Favors" номоос сэдэвлэсэн "American Crime Story" цувралын шинэ улирал 2018 оны эхээр нээлтээ хийх юм. Жанни Версаче 1997 оны долодугаар сарын 15-нд Майами-Бич дэх өөрийн байшингийн шатан дээр Эндрю Кьюненен хэмээх цуврал алуурчинд буудуулж нас барсан юм. Алуурчинд түүнийг хөнөөх ямар ч шалтгаан байгаагүй ба тэр ч бүү хэл тэрээр дизайнерыг огт танидаггүй байжээ.

цааш үзэх