Хайх

Жозеф Гордон-Левитт, Ченнинг Татум нар хамтарч кино хийнэ

Жозеф Гордон-Левитт, Ченнинг Татум нар хамтарч кино хийнэ

“R” үнэлгээтэй, инээдмийн мюзикл

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Жозеф Гордон-Левитт Universal кино компанийн "Wingmen" нэртэй инээдмийн мюзиклийг найруулж өөрөө гол дүрд нь тоглох гэж байна. Тэрээр энэхүү төсөл дээр жүжигчин Ченнинг Татумтай хамтран ажиллахаар болжээ.

 

"Wingmen" мюзиклийн үйл явдалд хоёр нисгэгч Лас-Вегас хотод ослын буулт хийх шаардлага гардаг. Одоогоор уг кино нь "Pitch Perfect", "The Book of Mormon" зэрэг мюзиклүүдтэй төстэй хэв маягтай боловч илүү их хит дуу, насанд хүрэгчдэд зориулсан сэдэвтэй байх нь тодорхой болоод байна. Тиймээс "Wingmen" инээдмийн кино "R" рейтингтэй байх юм.

Ченнинг Татум ба Жозеф Гордон-Левитт нар өмнө нь маш чадварлаг бүжигчид гэдгээ харуулж байсан удаатай.

цааш үзэх