Хайх

Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө

Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө

Хамгийн өнгөлөг бөгөөд өхөөрдөм чиг хандлага

Text: Б.Энххүслэн


Толгойн аксесуарууд дундаа панама малгай одоог хүртэл эрэлтээрээ тэргүүлсээр байна. Түүний “эгч” гэж хэлж болох төстэй загварын загасчны малгай хавар-зун 2022 чиг хандлагуудын эгнээнд багтсан нь хэрэглэгчид болон дизайнерууд тус аксесуараас залхах болоогүйг илтгэсэн билээ. Тэгвэл та энэ зун панамагийн өөр нэг хувилбар буюу сүлжмэл загвараар нь төрхөө бүрдүүлэхдээ бэлдээрэй. Энэхүү аксесуарыг Khaite, Paco Rabanne, Loewe, Acne Studios, Bottega Veneta, Simon Miller, Miu Miu, Missoni болон бусад олон брэндүүд цуглуулгадаа багтааж, Белла Хадид, Хэйли Бибер, Дуа Липа зэрэг алдартнууд төрөл бүрээр загварчлах аргыг харуулж эхэллээ.

Энэхүү малгайг толгойн оройгоос хөлийн ул хүртэл дэгээ зүүгээр нэхсэн даашинз, шоорт, топ зэрэг ижил төрлийн хувцастай хослуулах боломжтой. Ийм нэг хэв маягаар дагнасан төрх нь эхлээд загварын шоунуудын тайз дээр, одоо харин Instagram дээр ноёрхож эхлээд байгаа юм. Мөн сүлжмэл панама нь далайн эргийн хувцаслалтын салшгүй нэг хэсэг болохыг алдартнууд, загварын инфлюенсерүүд батлан харуулж байна. 

Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө (фото 1)
@BELLAHADID
Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө (фото 2)
@DUALIPA
Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө (фото 3)
@MARIAISABEL
Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө (фото 4)
@HAILEYBIEBER
Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө (фото 5)
Faithfull the Brand
Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө (фото 6)
Loewe + Paula's Ibiza
Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө (фото 7)
Canessa Cashmere
Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө (фото 8)
Miu Miu
Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө (фото 9)
Missoni
Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө (фото 10)
Mango
Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө (фото 11)
Acne Studios
Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө (фото 12)
Bottega Veneta
Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө (фото 13)
Urban Outfitters
Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө (фото 14)
Alanui
Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө (фото 15)
AGR
Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө (фото 16)
Memorial Day
Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө (фото 17)
The Elder Statesman
Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө (фото 18)
Simon Miller

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх