Хайх

Эрх чөлөөтэй бүсгүй: Cactus de Cartier үнэт эдлэлийн цуглуулга

Эрх чөлөөтэй бүсгүй: Cactus de Cartier үнэт эдлэлийн цуглуулга

Өргөстэй чимэглэл

Text: Buro.Mongolia


Зураг:

Эзгүй цөлийн бэлгэ тэмдэг болсон кактус Cartier ордны шинэ цуглуулгын гол дүрд

Этгээд хэв маягтай, шинэхэн үнэт эдлэлийн цуглуулга кактусын өргөстэй атлаа үзэсгэлэнтэй хоёрдмол чанарыг илтгэсэн байна. Энэхүү шөнийн цагт цэцэглэж, үүрээр шүүдрээр бүрхэгддэг сонирхолтой ургамал нь Cartier ордны уран дархануудад бүтээлч урам өгч, коктейль үдэшлэгийн зориулалттай цуглуулга бий болоход хувь нэмэр оруулжээ. Маргад эрдэнэ, ногоон хаш, мана ба очир эрдэнээр хийгдсэн цэцгэн дэлбээнүүд алтан суурь дээр байршиж, кактусын хачирхалтай хэлбэр дүрсийг дуурайсан харагдана.

Бөгж, ээмэг, бугуйвч ба хүзүүний зүүлтээс бүрдсэн уг цуглуулгад ерөнхий хоёр сэдэв ажиглагдлаа. Эхний сэдэвт хамрагдах үнэт эдлэлүүд ихэвчлэн алтан хийцтэй, очир эрдэнэ чулуу бүхий оруулгатай, даруухан загвартай бол, хоёр дахь сэдвийн чимэглэлүүд илүү тод ба олон төрлийн өнгөтэй болжээ.

Эрх чөлөөтэй бүсгүй: Cactus de Cartier үнэт эдлэлийн цуглуулга (фото 1)

цааш үзэх