Хайх

Ө.Содгэрэл Mikoto брэндийн үнэт эдлэлийн сурталчилгаанд

Ө.Содгэрэл Mikoto брэндийн үнэт эдлэлийн сурталчилгаанд

Гайхамшигт сувд

Text: Buro.Mongolia


Японы алдартай Mikoto брэндийн үнэт эдлэлийн шинэ сурталчилгаанд Бюро 24/7-гийн үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл оролцож, өөрийн хувцаслах хэв маягт үнэт эдлэлээ хэрхэн сонгож хослуулдаг тухайгаа ярьлаа

"Сувд эмэгтэй хүнийг чимж, нүдийг нь улам гялалзуулж өгдөг маш тансаг үнэт эдлэл. Би ажил хэргийн журмаар байнга олон хүнтэй уулздаг учраас өөрт эвтэйхэн, хаана ч очсон буруудахгүй хувцас сонгож, түүн дээр сувдан үнэт эдлэл сонгож зүүдэг" хэмээн Ө.Содгэрэл Mikoto брэндийн видео сурталчилгаанд ярьж байна.

Сувд бол хүмүүсийн хамгийн анх олж илрүүлсэн эрдэнэ бөгөөд түүнийг амьд үнэт чулуу гэж нэрлэдэг. Тиймээс сувдыг эрүүл мэнд, эд хөрөнгө болоод урт нас, цэвэр ариун байдлын бэлгэ тэмдэг болгодог билээ. Mikoto брэндийн Акояа сувд нь хамгийн тод гялалздаг, цэвэр тунгалаг өнгөөрөө алдартай. Үүнийг баталгаажуулж Японы Сувдны Ассоциаци Мikoto брэндийн үнэт эдлэлд сертификат олгосон байна. Мөн энэхүү бусдаас ялгарах онцгой чанарыг нь Япон улсын Эдийн Засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн Яам улам бататгаж, Mikoto брэндийг "Япон брэнд" гэж тодорхойлсон батламж олгосон байдаг.  

Ингээд бүгдээрээ энэхүү гайхамшигт сувдан үнэт эдлэлийн сурталчилгаа хийгдсэн зураг авалтын үеэрх видео бичлэгийг хамтдаа хүлээн авч үзэцгээе.

Гэрэл зураг: Multiverse
Видео бичлэг: March Nine Media
Нүүр будалт: Anara's Make Up
цааш үзэх