MISAKI-гийн шинэ цуглуулга дахь сувдан эдлэлүүдийг хэрхэн загварчлах вэ?
Алдарт урлагийн бүтээлээс сэдэвлэсэн цуглуулга
Cонгодог хэв маягийг контемпорари дизайнтай хослуулсан сувдан гоёл санал болгодог MISAKI брэнд шинэ улиралд зориулсан цуглуулгаа танилцууллаа. Цуглуулга бүрээ сор болсон урлагийн бүтээлүүдээс сэдэл аван бүтээдэг уламжлалтай Misaki брэнд энэ удаа бүх цаг үеийн алдарт жазз бүтээлийн нэг болох "Dream a Little Dream of Me" дуунаас бүтээлч санаа авчээ. Мөн хоёр хэсгээс бүрдэх цуглуулгын эхний хэсгийг "Star, Sunbeam, You", харин хоёр дах хэсгийг "Dream, Sweet, Night" хэмээн дууны үгээс эш татан нэрлэжээ. Cонирхуулахад MISAKI-гийн түүх Франц гэрэл зурагчин болон Япон зураачийн хайрын түүхээс эхлэлтэй ба иймдээ ч брэндийн үнэт эдлэл бүрд тэрхүү гэгээн уур амьсгал шингэж, Японы сувд боловсруулах нарийн арга Францын дахин давтагдашгүй гоо зүйтэй хослон харагддаг байгаа.
Ингээд бид "Dream of Me" цуглуулгатай танилцан сувдан эдлэлүүдийг хэрхэн загварчлах тухай бяцхан зөвлөгөө бэлтгэлээ.
"Star, Sunbeam, You" - Таримал сувдаар чимэглэсэн сонгодог хэв маягтай үнэт эдлэлүүд
Монакогоос гаралтай MISAKI брэнд нь таримал болоод гар урлалын шилэн сувдаар чимэглэсэн дээд зэрэглэлийн гоёл чимэглэлийг санал болгодог билээ. Шинэ цуглуулгын эхний хэсэгт таримал сувдаар чимэглэсэн сонгодог загварууд багтсан юм. Сувд ба жижиг шигтгээгээр чимэглэсэн минимал өнгө аяс бүхий нарийн гинж, түүнтэй хослох бугуйвч ба ээмэг нь ямар ч хувцаслалттай зохицон хүлээн авалт, үдэшлэг гээд бүх нөхцөлд зохимжтой байхаар хийгджээ. Харин гэрэлтэж буй одод, нарны цацрагийг санагдуулам алтлаг элементүүд нь эдгээр загваруудыг дахин давтагдашгүй онцгой болгож байлаа.
"Dream, Sweet, Night" - Гар урлалын шилэн сувдаар чимэглэсэн контемпорари загварууд
Сувд нь ихэвчлэн уламжлалт, хээнцэр хэв маягтай уялддаг ч Misaki-гийн үнэт эдлэлүүдээс хуучинсаг өнгө аяс огтхон ч мэдрэгддэггүй. Харин сувдны тансаг чанарыг контемпорари дизайнтай хослуулсан орчин үеийн, өдөр тутамд зүүхэд тохиромжтой гоёмсог үнэт эдлэлийг тэд урладаг билээ. Хурц геометрийн хэлбэр дүрсийг ашигласан шилэн сувдан чимэглэлтэй хослол, далайн давалгаa мэт харагдах ээмэг ба бөгжний хослол зэрэг орчин үеийн бүсгүйчүүдийн таашаалд нийцэх загварууд цуглуулгын хоёр дах хэсэгт багтжээ.
Шинэ цуглуулга дахь сувдан чимэглэлийг хэрхэн загварчлах вэ?
Сувдан гоёл зөвхөн арга хэмжээ, баярт үйл явдалд зориулагдсан гэх ойлголтыг мартаж, ямар ч загварын хувцастай зохицож, амь оруулдаг гэдэгт итгээрэй. Тухайлбал Коко Шанель, Карл Лагерфельд нар даашинзаас илүүтэй твид хослол, цагаан сорочкаг сувдан зүүлттэй хослуулахыг зөвлөдөг байсан бол Fendi болон Prada брэндүүд шигтгэдэг ээмэг, унжлагатай зүүлт зэрэг даруухан сувдан эдлэлүүдийг мини даашинз, савхин хүрэм, энгийн футболка зэрэг модерн силуэттэй загваруудтай хослуулахыг санал болгодог. "Star, Sunbeam, You" цуглуулга дахь минимал хийцийн нарийн гинжин зүүлтүүдийг хүзүүгээрээ давхарлан ороож чокер хэлбэрээр зүүх боломжтой бол, илүү өвөрмөц шийдэлтэй "Dream, Sweet, Night" дахь загваруудыг өөр гинжтэй давхарлаж, торгон алчууртай хослуулбал загварлаг харагдах болно.
Misaki Mongolia
Утас: 70128977, Хаяг: Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхар, Улсын Их Дэлгүүрийн 1 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.