Rolex брэндийн хос бугуйн цаг
Buro Loves
Аливаа хайр дурлалын түүхийг цаг хугацааны хэмжүүргүйгээр төсөөлөхийн аргагүй. Анх учирсан огноо, анхны болзоо, түүнийгээ үнссэн онцгой өдөр, гэрлэлтээ батлуулсны ойн баяр гээд бид амьдралынхаа чухал агшин бүрийг цаг хугацааны үзүүлэлтээр өөрийн дурсамждаа хадгалан үлдээдэг. Тиймээс хайртай хүндээ өгч болох хамгийн шилдэг бэлэгнүүдийн нэг бол илүү урт удаан хугацааг түүнтэйгээ хамтдаа өнгөрүүлэхийг бэлгэдсэн, хамтдаа өнгөрүүлсэн хором бүр үнэ цэнэтэй болохыг харуулсан, өдөр бүрийн минут тутмыг түүнийгээ бодон өнгөрүүлдгийг илтгэсэн хос бугуйн цаг юм. Тэр дундаа зуу гаруй жилийн турш бугуйн цагны салбарт ноёрхож, хэзээ ч хуучрашгүй, сонгодог загвартайд тооцогддог Rolex брэндийн хос цагнууд мөнхөд үргэлжлэх, жинхэнэ хайрын бэлгэдэл болж чаддаг шилдэг сонголт юм.
Төгс хос цаг гэдэг нь хосын эрэгтэйд ч тэр, эмэгтэйд ч тэр ижилхэн түвшинд таалагдах, хоорондоо хослох атлаа дор бүрээ эрэгтэйлэг болон эмэгтэйлэг шинж чанарууд агуулах, олон арван жил зүүсэн ч загвар ба чанараа алдахгүй байхад оршино. Харин Rolex брэнд энэ бүгдийг өөртөө цогцлон агуулдгаараа алдаршсан билээ.
Сонгодог стильтэй хосуудад: Rolex Day-Date болон Datejust
Эр: Rolex Day-Date (Oyster, 40 мм, 22.8 каратын платинум очир-эрдэнэ тойрог , очир-эрдэнэ шигтгээтэй мөсөн цэнхэр нүүр)
Эм: Rolex Lady-Datejust (Oyster, 28 мм, 22.8 каратын платинум очир-эрдэнэ тойрог, очир-эрдэнэ шигтгээтэй мөсөн цэнхэр нүүр)
Эр: Rolex Datejust (Oyster, 41 мм, 904 L сайжруулсан ган болон 18 каратын шар алт, 'champagne' өнгийн нүүр)
Эм: Rolex Lady-Datejust (Oyster, 28 мм, 904 L сайжруулсан ган болон 18 каратын шар алт, очир-эрдэнэ шигтгээтэй 'champagne' өнгийн нүүр)
Rolex Day-Date болон Datejust нь сүүлийн хагас зууны турш нарийн мэдрэмжтэй, хээнцэр хосуудын нэн тэргүүний сонголт болж ирсэн, тансаг зэрэглэлийн бугуйн цагнууд дундаа хамгийн алдартай загвар юм. Хоёр өнгөт, сонгодог Datejust загвар анх эрчүүдэд зориулан гарч байсан түүхтэй ч, одоо очир эрдэнэ чулуу ба сувд гэх зэрэг нарийн чимэглэлтэй чамин хувилбар нь эмэгтэйчүүдийн мөрөөдлийн цагуудын нэг болсон билээ. Цагны нүүр, үнэт чулуун чимэглэл, бугуйвч зэрэг нь өргөн сонголттойгоор худалдаалагддаг тул хос бүр өөрт тохирох төгс хувилбарыг олно.
Спортлог, гал мэт дүрэлзсэн хосуудад: Rolex Cosmograph Daytona
Эр: Rolex Cosmograph Daytona (Oyster, 40мм, 18 каратын мөнхийн ягаан алт, Oysterflex оосор)
Эм: Rolex Cosmograph Daytona (Oyster, 40мм, 18 каратын мөнхийн ягаан алт, зааны ясан өнгөтэй нүүр)
Анх 1963 онд мэргэжлийн уралдааны жолоочдод зориулан бүтээгдэж байсан Rolex Cosmograph Daytona загварын нүүрний хэсгийн үндсэн тойрог дээр хурдны хэмжүүр сийлэгдсэн байдаг бөгөөд нүүрэн дээрх жижиг гурван тойрог нь жолоодлогын дундаж хурдыг тооцоолон гаргах үүрэгтэй. Энэхүү цагны эрэгтэйлэг, oversize дизайн нь эмэгтэйчүүдийн нарийн бугуй дээр маш загварлаг харагддаг учир спорт ба сонгодог стилийг хослуулах дуртай бүсгүйчүүд уг загварт анхны харцаараа л дурладаг. Харин жолоо барьж, хурд мэдрэх дуртай эрчүүдийн хувьд энэ цаг нь хичнээн үнэ цэнэтэй болохыг дурдах ч шаардлагагүй биз ээ.
Аялах дуртай хосуудад: Rolex Cellini
Эр: Rolex Cellini Dual Time (39мм, 18 каратын мөнхийн ягаан алт, бор 'Guilloche' нүүр)
Эм: Rolex Cellini Time (39мм, 18 каратын мөнхийн ягаан алт, очир-эрдэнэ тойрог, ягаан нүүр)
Rolex Cellini Dual Time загвар нь аялах дуртай хосуудад нэгэн зэрэг хаа сайгүй байж, цаг хугацааны баримжаа алдахгүй байхад нь тусална. Үндсэн нүүр дээр байрших туслах нүүрний ачаар та одоо байгаа газрынхаа мөн дэлхийн нөгөө өнцгийн цагийг нэгэн зэрэг харах боломжтой. Хар эсвэл бор өнгийн матрын арьсан бугуйвч дээр бэхлэгдсэн алтан хүрээтэй Cellini Dual Time цагны нүүр нь хар, мөнгөлөг, бор гэх өнгөний сонголттой бөгөөд эмэгтэй хувилбар нь үнэт чулуугаар чимэглэгдсэн байгаа.
Rolex Mongolia
Утас: 7777 7797, Хаяг: Шангри-Ла Молл 1 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.