Хайх

Tiffany & Co. илүү орчин үеийн шийдэлтэй шинэ сүйн бөгж гаргалаа

Tiffany & Co. илүү орчин үеийн шийдэлтэй шинэ сүйн бөгж гаргалаа

Tiffany True бөгжтэй танилцана уу

Text: Buro.Mongolia


Tiffany & Co. үнэт эдлэлийн брэнд Tiffany True нэртэй шинэ сүйн бөгжөө танилцууллаа. Шинэ загварыг боловсруулахдаа брэндийн дархад шигтгээний дээд ирмэгийг илүү өргөн гадаргуутай болгосон тул шигтгээний гялалзах байдал багагүй хэмжээнд нэмэгдсэн байна. Tiffany True бөгж хоёр хувилбараар гарсан бөгөөд эхнийх нь өнгөгүй очир эрдэнэ шигтгээ бүхий платин их биетэй бол хоёр дах нь Fancy Yellow очир эрдэнэ шигтгээ бүхий шар алтан их биетэй юм.

"Tiffany True бөгж хэд хэдэн онцлогтой. Гол онцлогуудын нэг нь T үсгийг санагдуулам абстракт хэлбэртэй шигтгээний суурь юм. Уламжлалт зургаан тогтоогуурын оронд бид энэхүү загварыг дөрвөн тогтоогууртай хийсэн ба шигтгээний суурилах байдал нь ч хүртэл уламжлалт Tiffany Setting-тэй харьцуулбал илүү доош байрлалтай, илүү цэмцгэр болсон байгаа. Ерөнхийдөө шинэ загвар илүү орчин үеийн шийдэлтэй болсон гэж бодож байна" хэмээн Tiffany & Co. брэндийн бүтээлч захирал Рид Кракофф ярилаа.

Tiffany True энэ сард худалдаанд гарсан байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх