NYFW: Jason Wu, хавар-зун 2016
Төгс өнгөлөн далдлалт
Жейсон Ву америкийн минималист уламжлалаас урам авсаар байна. Хэдийгээр түүний ашигласан хуниас, цэцгэн хээ, үслэг эдлэлийн оруулга, гэрэлтсэн даавуу болон богино тайрсан цацаг гэх зэргийн чимэглэлүүд таны анхаарлыг сарниулж болзошгүй ч, ерөнхий хэлбэрийн /силуэт/ хувьд ихэнх загварууд маш энгийн болсон. Үүний хамгийн тод жишээ нь арьсан эдлэлээр хийсэн хувцаснууд юм. Харин шүрэн өнгөтэй хөнгөхөн даашинзууд нь нарийн ажиллагаатай хуниаснуудаас бүтсэн бөгөөд бага зэргийн хөдөлгөөнд "амьсгалж" эзнээ амьд цэцэг мэт харагдуулж байв. Мөн хагас гэрэлтсэн хослол-даашинзуудыг Ву зах дагуу хийсэн хөнгөхөн атлаа хөвсгөр хуниас, богинохон цацаг болон олон давхарга даавуугаар өнгөлөн далдалжээ.
Харин зарим загварууд илүү илэн далангүй байлаа. Жишээ нь өргөн хар туузуудаас бүрдсэн даашинзын нарийхан ангархайнуудаар арьс гэрэлтсэн харагдана. Ву эмэгтэй биеийг минималист дизайнерын үзлээр маш дэгжин нүцгэлж, өөрийн хэв маягаа дахин нэг баталлаа.