Хайх

Buro 24/7 тойм: Rag & Bone, намар-өвөл 2016

Buro 24/7 тойм: Rag & Bone, намар-өвөл 2016

Cool

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бид Нью-Йоркийн загварын долоо хоногийн хамгийн сонирхолтой үйл явдлуудыг тоймлон хүргэсээр байна. Rag & Bone шинэ цуглуулгыг сонирхоцгооё

Cool харагдахыг хүсч байгаа ч Vetements зэргийн хэт этгээд хувцас өмсөхөд бэлэн биш байна уу? Тэгвэл Маркус Уэйнрайт ба Дэвид Невиллийн загваруудыг анхааралдаа аваарай. Нью-Йорк хотын дизайнерууд cool төрхийг төгс бүрдүүлж, улирал болгон өөлөхийн аргагүй цуглуулга бүтээдэг билээ. Танд шинэ цуглуулгын загварууд таалагдахгүй байсан ч ядахдаа тайз дээрх хувцаснууд хэрхэн хоорондоо зохицсоныг анзаарч, энэ мэдлэгээ өөрийн өдөр тутмын хувцаслалтад хэрэглээрэй. Rag & Bone-ын тайз дээрээс та дор хаяж өргөн өмдийг хэрхэн бусад хувцастай зохицуулж болохыг олж мэднэ. Уэйнрайт ба Невилл нар өргөн өмдийг мөрнөөс унасан, аварга том свитертэй хослуулж, свитер дотор нь ханцуйгүй, хоолойтой цамц өмсөхийг санал болгож байна. Энэ жишээнээс анхааралдаа авах гол зүйл нь "том өмдийг, том цамцтай хослуулах" дүрэм юм.

Шоуны дунд үеэр тайз дээр adidas-ын хэв маягийг санагдуулам цагаан канттай, хар малгайтай цамц гарч ирэх болно. Энэхүү загвар нь дөрвөлжин хээтэй юбка ба хагас гэрэлтсэн хар цамцтай хосолсон нь тун сонирхолтой санагдлаа. Ерөнхийдөө энэхүү романтик аястай цамцыг спортлог хэв маягтай хувцастай хослуулах аргачлал нь шоунд хэд хэдэн удаа давтагдсан. Түүнчлэн загвар өмсөгчид сувдан зүүлтийг гудамжны цамц, бомбер хүрэмтэй хослуулсан байсан нь тун өвөрмөц харагдав.

цааш үзэх