Хайх

Селена Гомесын шинэ цомог тун удахгүй цацагдана

Селена Гомесын шинэ цомог тун удахгүй цацагдана

Text: Э.Цовоо


Дуучин, жүжигчин Селена Гомес сүүлийн жилүүдэд жүжигчний карьертаа түлхүү анхаарал хандуулж, давхар өөрийн үүсгэн байгуулсан Rare Beauty хэмээх косметикийн брэндээ хөгжүүлэн, хөгжмийн ертөнцөөс түр завсарлага аваад байсан билээ.

Селена Гомесын шинэ цомог тун удахгүй цацагдана (фото 1)
Селена Гомесын шинэ цомог тун удахгүй цацагдана (фото 2)

Харин өнгөрсөн сард тэрээр Scared of Loving You нэртэй шинэ дуугаа Youtube платформ дээр гэнэтхэн цацаж, давхар I Said I Love You First хэмээх шинэхэн цомгоо тун удахгүй сонсогчдын хүртээл болгох гэж буй талаараа мэдэгдсэн. Тэгвэл саяхан Селена Instagram хуудсаараа дамжуулан өөрийн цомогт багтсан дуунуудын нэрсийг шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ.

Тус цомогт Селенагийн сүйт залуу Бенни Бланко хамтарсан гэдгээрээ онцлог бөгөөд Younger and Hotter Than Me, Bluest Flame, Do You Wanna Be Perfect гэхчлэн нийт 14 дуунаас бүрдэх аж.

I Said I Love You First цомог албан ёсоор гуравдугаар сарын 21-нд цацагдах ба цомгийн урьдчилсан захиалга эхэлсэн байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх