Бюро 24/7 тойм: Alexander Wang, resort 2018
Нэн даруй хэрэгжүүлж болох street style хувцаслалтын бэлэн санаанууд
Resort 2018 улирлын шинэ цуглуулгад Александр Вэнг хувцас загвар гэхээсээ илүү стайлинг буюу хувцас хослуулах аргачлалд бүхий л анхаарлаа төвлөрүүллээ. Тэрээр нэгэн зэрэг хүссэн бүхнээ өмсдөг street style оддоос бүтээлч санаа авсан мэт моделиудад савхин легинсийн дээгүүр уранхай жийнсэн шоорт өмсүүлж, үүнийгээ твид материалтай хүрэм ба цагаан майкатай хослуулснаар тун сонирхолтой төрхүүд бүрдүүлжээ. Үүнээс гадна дизайнер шинэ цуглуулгадаа богино загварын хар даашинз, рок стильтэй үслэг хүрэм болон үдшийн уур амьсгалтай дэгжин даашинзууд оруулсан байлаа.