Бюро 24/7 тойм: Saint Laurent, намар-өвөл 2017
Энтони Ваккарелло Saint Laurent-д дасан зохицож байна
Шинэ улиралд Saint Laurent-ын шинэхэн бүтээлч захирал Энтони Ваккарелло өнгөрсөн улирлын гоо зүйн чиглэлийг үргэлжлүүлэхээр шийдэж, бараан өнгө давамгайлсан, тэгш бус хэмтэй, гүнзгий ухлаадастай загварууд тайзнаа гаргалаа.
Намар-өвөл цуглуулгын үндсэн элементээр матт болон лакан эффекттэй арьсан материал тодорсон байна. Энтони Ваккарелло Saint Laurent-д зориулсан анхны цуглуулгынхаа эсгүүрийг бараг өөрчлөлгүй үлдээсэн ч арьсан материалын ачаар цоо шинэ дүр төрх бий болгож чаджээ. Бүтээлч санаагаа 1980-аад оноос авсан дизайнер өөрийн цуглуулгадаа диско хэв маягтай гялалзсан оруулга болон хатан хаан I Элизабетагийн эрин үеийг санагдуулам босоо зах, том хэмжээтэй хуниас гэх зэрэг анхаарал татам деталиуд оруулсан байлаа.
Үндсэн элементүүд: Тэгш бус хэмтэй даашинз ба коовт, oversize пальто, савхин хүрэм ба брюк өмд
Үс засалт ба нүүр будалт: Задгай тавьсан замбараагүй үс, минимал нүүр будалт, хар өнгийн график контур
Үндсэн өнгөнүүд: Хар, бор
Стилистик аргачлалууд: Ямар нэгэн чимэглэл детальгүй, "хэцүү" эсгүүртэй загварууд
Аксесуар: Цэцгэн хэлбэртэй чокер зүүлт, том хэмжээтэй арьсан клач цүнх, аварга том ээмэг ба хүзүүний зүүлт
Бүтээлч санааны эх үүсвэр: 1980-аад оны үдэшлэг, Грейс Жонсын смокинг хослол