Хайх

Бюро 24/7 тойм: Шинэ жилийн баярт зориулсан ГОЁО брэндийн капсул цуглуулга

Бюро 24/7 тойм: Шинэ жилийн баярт зориулсан ГОЁО брэндийн капсул цуглуулга

Дэгжин хэрнээ чөлөөтэй

Text: Ж.Чинбат


Үзэсгэлэнт балетчин бүсгүйчүүд ГОЁО брэндийн шинэ жилийн капсул цуглуулгын зураг авалтанд оролцож, тайзан дээрх гоо сайхныг баярын үдэшлэг, энгийн амьдралд хялбархан авчрах боломжтой гэдгийг харууллаа

Жил бүр Шинэ жилийн баярт зориулж гаргадаг ГОЁО брэндийн капсул цуглуулга энэ удаа илүү мэдрэмжтэй, хөдөлгөөний эрх чөлөөг олгосон, олон зориулалтаар өмсөж болохуйц арван загвартай гарчээ. Шинэ цуглуулгад газар шүргэсэн урттай гоёлын даашинз, мөр ил гарсан атлаа цээжиндээ дэгжин хуниастай платье, орчин үеийн маш шинэлэг төрх бий болгох jumpsuite (шүхэрчний хувцас мэт шууд залгаа өмд, цамц) загвар багтсан байна. Эдгээр даашинзуудын энгэр, хормой, ар нуруунд цацаг хэлбэрээр оруулж өгсөн гялалзсан саатай чимэглэл нь баярын уур амьсгалыг бүрдүүлж өгчээ.

Бюро 24/7 тойм: Шинэ жилийн баярт зориулсан ГОЁО брэндийн капсул цуглуулга (фото 1)

Балетын жүжигчин О.Олонбаяр, фото модель Д.Хүслэн нарын амилуулсан зураг авалтаас шинэ загварууд өмсгөлийн хувьд сулавтар хэрнээ биеийн галбирыг маш сайхнаар тодотгож өгөх чадвартай нь харагдлаа. Шинэ цуглуулга ямар ч бүсгүйд тухтай, өөртөө итгэлтэй байдлыг бэлэглэх давуу талтай болсон байна. Тиймээс эдгээр даашинзыг зөвхөн нэг удаагийн үдшийн гоёлд хэрэглэх биш харин өөртөө дэгжин атлаа чөлөөтэй төрх бүрдүүлэхийг хүссэн ямар ч үед өмсөхөд тохиромжтой байх болно.

Дашрамд хэлэхэд ГОЁО брэндийн Шинэ жилийн баярт зориулсан цуглуулга өнөөдрөөс эхлэн бүх салбар дэлгүүрүүдээр нь худалдаалагдаж эхэлсэн байгаа. 


цааш үзэх