Хайх

Бюро 24/7 тойм: Versace, pre-fall 2017

Бюро 24/7 тойм: Versace, pre-fall 2017

Спорт, цэргийн сэдэв ба торон нэхээс

Text: Buro.Mongolia


Зураг:

Олон жилийн турш зөвхөн тачаангуй ба тансаг дүр төрхөөрөө алдаршиж ирсэн Versace загварын ордон сүүлийн хэдэн улиралд хэв маягаа бага зэрэг өөрчилж, спорт чиглэлийг баримталж эхэлсэн байгаа. Донателла Версаче хувцаснууддаа орчин үеийн минимал өнгө аяс нэвтрүүлж, спорт куртка, бомбер хүрэм, комбинзон, бие барьсан топ ба А хэлбэрийн богино юбка зэрэг тус брэндийн хувьд шинэлэг, энгийн эсгүүртэй загварууд танилцуулах болсон.

Хэдийгээр Versace брэндийн загварууд илүү даруухан болсон ч дизайнерын тансаг хээ угалзанд дуртай хандлага хэвээр үлдсэн харагдана. Хагас гэрэлтэх материалтай өвдөг давсан даашинз ба юбка дээрх цайвар ягаан, улбар шар ба хар өнгийн чамин хатгамал үүний хамгийн тод жишээ юм. Хуучин Versace ордноос үлдсэн бусад шинж тэмдгүүдийг дурдвал үүнд мини даашинзууд, өндөр оноотой хормой ба бие барьсан эсгүүр багтана.

Шинэ цуглуулгын зузаан ултай түрийтэй гутал, хүрэн улаан өнгийн тренч цув ба нөмрөг маягийн цэргийн хээтэй шуба нь бидний анхаарлыг хамгийн ихээр татаж, хүслийн жагсаалтад багтлаа.

цааш үзэх