Dries van Noten, хавар-зун 2019 цуглуулга
Парисын загварын долоо хоног үргэлжилсээр
Гоё, гоё бас дахин гоё! Бельгийн дизайнерын шинэ цуглуулгыг анх хараад бидэнд яг л ийм сэтгэгдэл төрсөн юм. Өдөн чимэглэлтэй ажил хэрэгч костюмууд, торон сүлжээс ба цацагтай даашинзууд, цэцгэн хээтэй (дизайнер өөрийн цэцэрлэгээс түүсэн байх өндөр магадлалтай) хослолууд, ажилчны дүрэмт хувцсыг санагдуулам урт хормойтой даашинзууд, тод өнгөтэй топ ба цүнхнүүдийг удаан гэгч нь ажиглаж бас олон жил өмсөх хүсэл төрж байлаа.