Эрх чөлөөт байдлыг эрхэмлэсэн Fendi-гийн шинэ цуглуулга
Намар-өвөл 2020
Fendi загварын ордон намар-өвөл 2020 улиралд зориулсан цуглуулгаараа дамжуулан эрх чөлөөт байдлыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Загварын шоунд анх удаа "plus-size" загвар өмсөгчид болох Каролин Мерфи, Карен Элсон нар оролцож, Fendi брэндийн түүхэнд шинэ хуудас нээсэн юм. "Body shame"-ийг эсэргүүцсэн энэхүү цуглуулгыг дизайнер Сильвия Вентурини Фенди "Maitresse" киноноос бүтээлч сэдэл аван урлажээ. 1976 онд гарсан энэхүү киноны стилистээр Fendi брэндийн бүтээлч захирал асан Карл Лагерфельд ажиллаж байсан юм. Шинэ цуглуулгад хөвсгөр ханцуйтай ноосон цамц ба даашинз, корсет, бэлхүүс тодотгосон даашинз, савхин хүрэм, үслэг чимэглэлтэй пальто зэрэг өвөрмөц эсгүүртэй, баялаг загварууд багтсан байна. Харин өнгөний хувьд хар, саарал, хаки ногоон, бор зэрэг завсрын өнгөнүүд болон бүүдгэр ягаан, шар зэрэг зөөлөн өнгөнүүд давамгайлсан юм.