Хайх

LFW: Christopher Kane, хавар-зун 2016

LFW: Christopher Kane, хавар-зун 2016

Хүчиллэг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Кристофер Кейн сүйтгэн сөнөөх сэдэв хөндөж, өөрийнхөөрөө содон загварууд бүтээжээ. Түүний цуглуулгад граффити хээ, урссан будаг, солонгын өнгөтэй толбонууд, хайчилбар ба нүхнүүд, хуванцар оруулга гэх зэрэг элементүүд орлоо

Дизайнерууд адилхан сэдэв сонгосон хэдий ч үргэлж өөрийнхөөрөө амилуулдаг. Энэ улиралд бид "сүйтгэн сөнөөх" гэх ойлголтыг нэг биш сонссон. Сургуулийн форм болон сонгодог цагаан цамцыг шинэчилсэн Thom Browne ба Craig Green-ийн цуглуулгаас авахуулаад Proenza Schouler-ын уламжлалт испани өмсгөлийг сүйрүүлсэн цуглуулга гээд олон жишээ бий. Харин одоо английн дизайнер Кристофер Кейнийн ээлж ирлээ. Тэрбээр солонгын бүх өнгийг ашиглаж, маш тод цуглуулга бүтээжээ. Цамц болон даашинзууд барилгын хана шиг олон өнгөөр будагдаж, харин оффисын хэв маягтай хар өмдөн хослолыг Кейн хайхрамжгүйгээр хайчилснаар тохой болон өвдөг дээр нүх үлдээжээ. Түүнчлэн зарим даашинзуудад тэр олон өнгийн хуванцар оруулга хийж, заримыг нь хүчиллэг тод өнгийн толбонуудаар чимжээ.

цааш үзэх