Хайх

MPDU Fashion Week: Хувирах чадвартай, ухаалаг хувцаснууд LINE брэндийн цуглуулгад

MPDU Fashion Week: Хувирах чадвартай, ухаалаг хувцаснууд LINE брэндийн цуглуулгад

Олон жил эдлэх чанартай хувцаснууд

Text: Б.Энххүслэн


Зураг: March Nine Media

"Монгол яг л хамгийн загваргүй, хамгийн хямд, хамгийн чанаргүй хувцасны 'оршуулга' шиг болж. Энэхүү асуудлыг бид өөрсдийн бүтээлээрээ дамжуулан шийдэхийг зорьж байна" - LINE брэндийн дизайнер Г.Хүслэн

Line брэнд бол “MPDU Fashion Week”-д анх удаа оролцож буй, 2019 онд үүсгэн байгуулагдсан залуу брэндүүдийн нэг бөгөөд өдөр тутмын, хээнцэр загваруудыг хэрэглэгчдэд санал болгодог билээ.

Брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Г.Хүслэн нь олон жил эдэлсэн ч чанараа хадгалах үнэ цэнтэй хувцас хийхийг зорьдог нь цуглуулгаас нь мэдрэгддэг бөгөөд нэг хувцсыг олон төрлөөр загварчилж болохоор урладаг онцлогтой юм. “Монголд зарагдаж байгаа хувцаснуудын дийлэнх нь гадаадын орнуудаас маш хямд үнээр, их тоо хэмжээгээр ирдгийн сацуу улирал нь өнгөрчихсөн, загвар нь хоцрогдсон байдаг. Үүнээс шалтгаалан зүгээр л нэг шүүгээнд эсвэл хогийн цэг дээр хэвтдэг хувцаснуудын тоо нэмэгдэж, хэрэглэгчид ч мөнгө, санхүүгээрээ хохирч байна. Тиймээс бид хүний янз бүрийн хувцасны хэрэглээг олон байдлаар өмсөх боломжтой цөөн хувцсаар хангах зорилгыг урдаа тавин брэндээ үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулсаар байна” хэмээн дизайнер Г.Хүслэн брэндийнхээ эрхэм зорилгыг тодорхойлсон юм. 

LINE брэнд шинэ цуглуулгаа брэндийн нэрийн хуудас болсон саармаг, байгалийн өнгөнүүд давамгайлсан цэмцгэр тейлор хийцтэй хослолуудаар бүрдүүлжээ. Пиджак нь oversize силуэттэй, бэлхүүс тодотгосон бүстэй, урт, богино гээд янз бүрийн эсгүүрээр хийгдсэн бөгөөд захыг нь салган авч, тусад нь загварчилж болох юм. Яг л ийм олон төрлөөр хувьсах чадвартай загваруудад LINE брэндийн мөн чанар оршиж байгаа билээ. Түүнчлэн дизайнер загваруудаа илүү өдөр тутмын байлгах зорилгоор дийлэнх пиджакуудаа давхар энгэртэй хийж шулуун, клеш загварын өмд эсвэл миди юбкатай хослуулсан байна. Цуглуулгад хослолуудаас гадна куртканууд багтсан бөгөөд хар өнгийн куртка нь л гэхэд гурав салж (пиджак, хантааз болон куртка) жилийн дөрвөн улиралд өмсөх боломжтой юм.

MPDU Fashion Week: Хувирах чадвартай, ухаалаг хувцаснууд LINE брэндийн цуглуулгад (фото 1)
MPDU Fashion Week: Хувирах чадвартай, ухаалаг хувцаснууд LINE брэндийн цуглуулгад (фото 2)
MPDU Fashion Week: Хувирах чадвартай, ухаалаг хувцаснууд LINE брэндийн цуглуулгад (фото 3)
MPDU Fashion Week: Хувирах чадвартай, ухаалаг хувцаснууд LINE брэндийн цуглуулгад (фото 4)
MPDU Fashion Week: Хувирах чадвартай, ухаалаг хувцаснууд LINE брэндийн цуглуулгад (фото 5)
MPDU Fashion Week: Хувирах чадвартай, ухаалаг хувцаснууд LINE брэндийн цуглуулгад (фото 6)
MPDU Fashion Week: Хувирах чадвартай, ухаалаг хувцаснууд LINE брэндийн цуглуулгад (фото 7)
MPDU Fashion Week: Хувирах чадвартай, ухаалаг хувцаснууд LINE брэндийн цуглуулгад (фото 8)
MPDU Fashion Week: Хувирах чадвартай, ухаалаг хувцаснууд LINE брэндийн цуглуулгад (фото 9)
MPDU Fashion Week: Хувирах чадвартай, ухаалаг хувцаснууд LINE брэндийн цуглуулгад (фото 10)
MPDU Fashion Week: Хувирах чадвартай, ухаалаг хувцаснууд LINE брэндийн цуглуулгад (фото 11)
MPDU Fashion Week: Хувирах чадвартай, ухаалаг хувцаснууд LINE брэндийн цуглуулгад (фото 12)
MPDU Fashion Week: Хувирах чадвартай, ухаалаг хувцаснууд LINE брэндийн цуглуулгад (фото 13)
MPDU Fashion Week: Хувирах чадвартай, ухаалаг хувцаснууд LINE брэндийн цуглуулгад (фото 14)
MPDU Fashion Week: Хувирах чадвартай, ухаалаг хувцаснууд LINE брэндийн цуглуулгад (фото 15)
MPDU Fashion Week: Хувирах чадвартай, ухаалаг хувцаснууд LINE брэндийн цуглуулгад (фото 16)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх