Хайх

Парисын загварын долоо хоног: Balmain, хавар-зун 2017

Парисын загварын долоо хоног: Balmain, хавар-зун 2017

Balmain арми

Text: Buro.Mongolia


Зураг:

“Миний Balmain арми хуягаа буулгасан байгаа” хэмээн бүтээлч захирал Оливье Рустен шоу эхлэхээс өмнө хэлж, одооноос эхлэн загварын ордноо илүү өргөн хүрээний хэрэглэгчдэд танилцуулахыг хүсч буйгаа онцоллоо

Balmain-ы хавар-зун 2017 загварын шоуны урилга зочдын гарт очих үед бүгд энэ удаагийн цуглуулга мөн л Кардашьян-Уэст гэр бүлийн нэрэмжит болохыг ойлгосон юм. Урилгын дизайныг Канье ба Ким нарын дүнсгэр царайнууд чимсэн байлаа.

Халуун орны ургамлаар чимэглэгдсэн танхим шувуудын жиргээ ба голын чимээгээр дүүрч, Амазоны ширэнгэн ойг санагдуулж байв. Эхний эгнээг энэхүү ширэнгэн ой модны эзэгтэй нар болох Ким, Кортни ба Крис Женнер нар болон тэднийг загварын ертөнцтэй холбож өгдөг хамгийн гол хүн болох Карин Ройтфельд эзэлсэн харагдлаа. Харин загварын тайз дээгүүр Жижи Хадид, Хэйли Болдуин, Алессандра Амброзио ба Жозефин Скривер гэх дизайнерын хамгаас хайртай моделиуд алхлаа.

Загварын шоуг энгэр дээрээ хайчилбартай, сул загварын даашинз өмссөн Наташа Поли нээж, түүний дараагаар Жордан Данн эртний Ром язгууртны эхнэр мэт харагдах алтан өмсгөлтэй гарч ирлээ. Харин бусад моделиуд олон давхар материал бүхий, нарийн бүтэцтэй, энгэр, мөр ба нуруу хэсэгтээ хайчилбартай, урт даашинзаар гоёжээ. Брэндийн бэлгэ тэмдэг болсон бор, улбар шар ба ногоон өнгөнүүд энэ удаагийн цуглуулгад ч бас чухал үүрэг гүйцэтгэлээ. Ерөнхийдөө "Алт ба эд баялаг" хэмээн нэрлэгдсэн шинэ загварууд урьд өмнөхөөсөө илүү битүү эсгүүртэй, арьс далдалсан, даруухан болсон санагдана.

 

 

цааш үзэх