Хайх

MPDU Digital Fashion Week: SOYO брэндийн “Quarantine” цуглуулга

Хавар-зун 2020

Text: Buro.Mongolia


Бичлэг: Coziestone
Зураг: Coziestone

Хавар-зун 2020 улирлын дижитал загварын долоо хоногийн хоёр дах өдөр үргэлжилж байна. Өчигдөр Michel & Amazonka брэнд шинэ цуглуулгаа танилцуулсан бол өнөөдөр streetwear загваруудаараа танигдсан SOYO брэнд "Quarantine" нэртэй цуглуулгаа дэлгэлээ.

Брэндийн бүтээлч захирал Д.Энхмаа дэлхий дахинаа дэгдээд буй COVID-19 цар тахлын энэ үед бид хамтдаа юу хийж бүтээж болохыг харуулан хүчээ нэгтгэж, эргэн тойрныхоо болон өөрийнхөө аюулгүйн байдлын төлөө гэртээ байхыг уриалсан "Stay at home" бичигтэй загварууд гаргажээ. Энэхүү уриалгыг дизайнер цахилгааны том оосор дээр хар цагаан өнгөөр бичсэн нь гудамжны аястай чөлөөт загваруудад өвөрмөц чанар нэмж өгсөн байлаа. Цуглуулгад багтсан сул өмсгөлтэй даавуун өмд цамц, урт футболка, хантааз, юүдэнтэй цамц зэрэг нь бүгд юнисекс гэдгээрээ онцлог бөгөөд эдгээр загваруудаас гадна дангаар нь эсвэл хосоор нь өмсөх боломжтой хоёр хэсгээс бүрдсэн загварууд олон байсан нь хэрэглэгчдэд өөрсдийн хүслээр төрхөө бүрдүүлэх боломжийг олгожээ.

Онцлох загварууд: Энгэртээ "Stay at Home" бичигтэй том оосроор чимэглэгдсэн бэхэлгээтэй пиджак, SOYO брэндийн тод лого бүхий богино хантааз

Үндсэн өнгөнүүд: Хар ба цагаан

Ашигласан материалууд: Хөвөн даавуун материалууд

Нүүр будалт ба үс засалт: Хурц шийдэмгий, зоригтой нүүр будалт, өдөр тутмын үс засалт

Зураг авалтын байршил: Улаанбаатар СХД-ийн Нийгмийн Халамжийн Төв

MPDU Digital Fashion Week: SOYO брэндийн “Quarantine” цуглуулга (фото 1)

MPDU Digital Fashion Week: SOYO брэндийн “Quarantine” цуглуулга (фото 2)

MPDU Digital Fashion Week: SOYO брэндийн “Quarantine” цуглуулга (фото 3)

MPDU Digital Fashion Week: SOYO брэндийн “Quarantine” цуглуулга (фото 4)

MPDU Digital Fashion Week: SOYO брэндийн “Quarantine” цуглуулга (фото 5)

MPDU Digital Fashion Week: SOYO брэндийн “Quarantine” цуглуулга (фото 6)

MPDU Digital Fashion Week: SOYO брэндийн “Quarantine” цуглуулга (фото 7)

MPDU Digital Fashion Week: SOYO брэндийн “Quarantine” цуглуулга (фото 8)

MPDU Digital Fashion Week: SOYO брэндийн “Quarantine” цуглуулга (фото 9)

MPDU Digital Fashion Week: SOYO брэндийн “Quarantine” цуглуулга (фото 10)

MPDU Digital Fashion Week: SOYO брэндийн “Quarantine” цуглуулга (фото 11)

MPDU Digital Fashion Week: SOYO брэндийн “Quarantine” цуглуулга (фото 12)

MPDU Digital Fashion Week: SOYO брэндийн “Quarantine” цуглуулга (фото 13)

MPDU Digital Fashion Week: SOYO брэндийн “Quarantine” цуглуулга (фото 14)

MPDU Digital Fashion Week: SOYO брэндийн “Quarantine” цуглуулга (фото 15)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх