Цэмцгэр, даруу байдлыг илэрхийлэх Prada-гийн шинэ цуглуулга
Хавар-зун 2020
Тод өнгө, график хээтэй максималист загваруудаараа алдартай Миучча Прада хавар-зун 2020 улиралд зориулан даруухан, цэмцгэр өнгө аястай цуглуулга бүтээжээ. Тэйлор хийцийн арьсан хүрэм, харандаа юбка, трапеци хэлбэрийн өмд, нимгэн нэхмэл цамц зэрэг 1950 болон 1970-аад оны хэв маягтай загварууд шинэ цуглуулгад багтсан байна. Түүнчлэн цуглуулга дахь төрх бүрт макраме сүлжмэл, хамба хилэн материал, шүр ба сувдан чимэглэл зэрэг төрөл бүрийн бүтэцтэй деталиуд хосолсон нь цуглуулгыг улам баялаг болгожээ. Бүтээлч захирал Миучча Прада шинэ цуглуулгаараа "Хувь хүний стиль гэдэг хувцаснаас илүү чухал" гэх санааг илэрхийлэхийг зорьж хэзээд үнэ цэнэтэй байх загваруудыг урласан болохоо онцолсон юм.