Хайх

Викториан эриний хэв маяг Burberry брэндийн шинэ цуглуулгад

Хавар-зун 2020

Text: Buro.Mongolia


Бүтээлч захирал Риккардо Тиши Burberry брэндэд зориулан Викториан эринээс урам зориг авсан цуглуулгыг танилцууллаа. 1837-1901 оны хооронд үргэлжилсэн Викториан эрин бол Английн түүхэн дэх онцлох мөчүүдийн нэг бөгөөд энэ үед урлаг, утга зохиолын салбарт олон олон шинэчлэлтүүд бий болсон хэмээн үздэг. Түүнчлэн Burberry загварын ордны үүсгэн байгуулагч Томас Бёрберригийн залуу нас энэ үед өнгөрсөн билээ.

Корсет, торон оруулга, торгон даашинз, хунирсан босоо зах, тэйлор хослол зэрэг Викториан эринийг санагдуулам эсгүүрийг орчин үеийн элементээр баяжуулсан загварууд хавар-зун 2020 цуглуулгад багтжээ. Риккардо Тиши өмнөх цуглуулгуудаа урлахдаа тэнцвэртэй байдлыг хадгалж, хэн бүхэнд зориулсан хувцас урлахыг зорьж байсан нь энэ цуглуулгад ч мөн ажиглагдлаа. Тухайлбал шинэ мянганыханд зориулан юүдэнтэй цамц, хэлхэгэр өмд, борооны цув зэрэг чөлөөт, streetwear загваруудыг урласан бол сонгодог тренч цув, тэйлор хослол, торгон алчуураар чимэглэсэн цамцыг ажил хэрэгч идэр насныханд зориулан бүтээжээ. Риккардо Тиши уг цуглуулгаа "Хувьсгал" хэмээн тодорхойлсон бөгөөд "Burberry-д өнгөрүүлсэн анхны жил би брэндийн тухай ойлгохын зэрэгцээ загваруудыг илүү боловсронгуй болгохыг зорьсон. Харин одоо энэ бүхний суурь тавигдсанаар брэндийн мөн чанарыг илүү судалж эхлэхэд бэлэн байна" хэмээн ярьжээ.

Викториан эриний хэв маяг Burberry брэндийн шинэ цуглуулгад (фото 1)

Викториан эриний хэв маяг Burberry брэндийн шинэ цуглуулгад (фото 2)

Викториан эриний хэв маяг Burberry брэндийн шинэ цуглуулгад (фото 3)

Викториан эриний хэв маяг Burberry брэндийн шинэ цуглуулгад (фото 4)

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх