Ойроос харцгаая: Valentino брэндийн шинэ цуглуулга дахь деталиуд
Хавар-зун 2019
Парисын загварын долоо хоногийн хаалтын өдрүүдэд Valentino брэндийн хавар-зун 2019 цуглуулгын загварын шоу болж өнгөрлөө. Пьерпаоло Пиччолигийн урласан энэхүү шинэ цуглуулга улирлын хамгийн үзэсгэлэнтэй цуглуулгуудын нэг маргаангүй мөн байлаа. Аварга том шляп малгайнууд, анхаарал татам ээмэгнүүд, хөнгөн өднүүд, цэмцгэр хуниаснууд, гар урлалын нямбай оёдлууд гээд цуглуулгын гол онцлог үүний нарийн деталиудад оршиж байсан юм. Ингээд шинэ цуглуулгыг ойроос харцгаая.