Хайх

Алдартнуудын загварлаг төрхийг хэрхэн хэрэгжүүлэх вэ: Жастин ба Хейли Бибер

Алдартнуудын загварлаг төрхийг хэрхэн хэрэгжүүлэх вэ: Жастин ба Хейли Бибер

Өнөө цаг үеийн хамгийн загварлаг хос

Text: Buro.Mongolia


Жастин ба Хейли Бибер нар өнөө цагийн хамгийн загварлаг хосоор нэрлэгдээд байна. Учир нь тэдний бүрдүүлсэн төрх загварын долоо хоногийн халуухан сэдвийн нэг болж, Жастин Биберийн Drew брэнд залуусын дуртай street style брэндээр тодроод байгаа билээ. Тэгвэл тэдний загварлаг төрхийг хэрхэн хэрэгжүүлэх талаар дараах зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Хосолсон монохром төрх

Алдартнуудын загварлаг төрхийг хэрхэн хэрэгжүүлэх вэ: Жастин ба Хейли Бибер (фото 1)

Хосууд хэдхэн хоногийн өмнө Парисын загварын долоо хоногт оролцохдоо монохром төрх бүрдүүлсэн нь street style гэрэл зурагчдын анхаарлыг ихэд татсан юм. Ингэхдээ хоорондоо төгс зохицдог хөх ба шар өнгө болоод ямар ч загвартай хослуулж болдог Nike Air Force 1 загварын пүүз сонгосон нь тэднийг улам загварлаг харагдуулж байлаа.

Бэлтгэлийн өмд

Алдартнуудын загварлаг төрхийг хэрхэн хэрэгжүүлэх вэ: Жастин ба Хейли Бибер (фото 2)

Хейли болон Жастин Бибер нарын папарацци зургуудыг ажиглавал тэд ихэнхдээ бэлтгэлийн өмд өмсдөгийг харж болно. Чөлөөт үедээ ч тэд өөрсдийн хэв маягаа хадгалдаг ба Хейли Бибер сүлжмэл бэлтгэлийн өмдийг цагаан футболка болон хүрэмтэй хослуулан эмэгтэйлэг төрхөө хадгалдаг бол Жастин Бибер ихэнхдээ oversize загварын малгайтай цамц, футболкатай хослуулдаг билээ.

Үдшийн болзоонд зориулсан шик төрх

Алдартнуудын загварлаг төрхийг хэрхэн хэрэгжүүлэх вэ: Жастин ба Хейли Бибер (фото 3)

Хосууд болзоонд явахдаа хэрэгжүүлэхэд тун хялбар атлаа загварлаг төрх бүрдүүлдэг. Тухайлбал Хейли ихэнхдээ энгийн загвартай даашинз сонгодог бол Жастин чино загварын өмд, кет, сул загварын цамц өмсдөг. Тэдний болзооны төрхүүдийг заавал туршиж үзээрэй.

Загварлаг атлаа чөлөөт төрх

Алдартнуудын загварлаг төрхийг хэрхэн хэрэгжүүлэх вэ: Жастин ба Хейли Бибер (фото 4)

Тэдний чөлөөт төрх зөвхөн бэлтгэлийн өмдөөр хязгаарлагддаггүй билээ. Жишээ нь Хейли ажил хэрэгч хослолыг спорт цамц, кет, гар цүнхтэй хослуулан загварлаг байдлаа хадгалдаг.

Этгээд төрх

Алдартнуудын загварлаг төрхийг хэрхэн хэрэгжүүлэх вэ: Жастин ба Хейли Бибер (фото 5)

Залуу хосуудыг "загварлаг" хэмээн тодорхойлоход хүргэж буй хамгийн гол хүчин зүйл бол тэдний этгээд хувцаслалтууд юм. Тухайлбал Жастин ягаан өнгөнөөс хэзээ ч татгалздаггүй бол Хейли неон нарны шил, савхин хүрэм гээд сонирхолтой загваруудыг хооронд нь маш сайн хослуулж чаддаг.

цааш үзэх