Хайх

Гэртээ өөрсдөө хийцгээе: Энгийн футболкаг илүү загварлаг болгох нь

Гэртээ өөрсдөө хийцгээе: Энгийн футболкаг илүү загварлаг болгох нь

Хуучирсан футболканууддаа шинэ амьдрал бэлэглээрэй

Text: Buro.Mongolia


Улирал солигдох бүрт бид шүүгээгээ цэвэрлэн цаг тухайн үеийн хувцаснуудаа ялгаж тавьдаг уламжлалтай. Харин энэ удаад их цэвэрлэгээнийхээ үеэр хуучирсан футболкануудаа хаялгүйгээр шинэ өнцгөөс нэг хараад үзээрэй. Энгийн футболкаг хэрхэн сүүлийн үеийн тренд дагуу илүү загварлаг болгохыг доорх нийтлэлдээ харуулж байна.

   

Хэрэг болох зүйлс:

Гэртээ өөрсдөө хийцгээе: Энгийн футболкаг илүү загварлаг болгох нь (фото 1)
  • Сул эсгүүртэй эсвэл том хэмжээтэй футболка
  • Мөр өргөгч
  • Хайч, сүлбээр зүү, утас
Гэртээ өөрсдөө хийцгээе: Энгийн футболкаг илүү загварлаг болгох нь (фото 2)

1


Дурын өнгө ба загварын сул футболканыхаа ханцуйг зоригтойгоор хайчилна.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Энгийн футболкаг илүү загварлаг болгох нь (фото 3)

2


Футболкагаа өмсөж үзээд мөр өргөгчийг дотор талд нь хийж, зөв байршилд оруулаад зүүгээр тогтооно. Ингэхдээ ямар ч мөр өргөгч ашиглаж болох ба гар дор бэлэн байхгүй тохиолдолд илүүдэл материалын өөдсөөр өөрөө хийчхэж болно.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Энгийн футболкаг илүү загварлаг болгох нь (фото 4)

3


Футболкагаа болгоомжтой тайлаад дотор талаар нь эргүүлнэ.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Энгийн футболкаг илүү загварлаг болгох нь (фото 5)

4


Мөр өргөгчөө футболканыхаа оёдлын дагуу эхлээд нэг талыг нь, дараа нь нөгөө талыг нь дотроос нь цэвэрхэн оёдлоор оёж бэхэлнэ.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Энгийн футболкаг илүү загварлаг болгох нь (фото 6)

5


Футболкагаа заавал эргүүлж харж үзэн оёдол давхцаж байгаа эсэхийг, жигд хэмтэй болсон эсэхийг шалгана.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Энгийн футболкаг илүү загварлаг болгох нь (фото 7)

6


Бүр ч илүү цэвэрхэн оёдолтой харагдуулахын тулд футболкагаа гадна талаас нь ахин нэг удаа оёхыг зөвлөж байна.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Энгийн футболкаг илүү загварлаг болгох нь (фото 8)

7


Эцэст нь футболкагаа өмсөж үзээд уртыг нь тааруулж, илүүдэл хэсгийг хайчилна.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Энгийн футболкаг илүү загварлаг болгох нь (фото 9)

Гэртээ өөрсдөө хийцгээе: Энгийн футболкаг илүү загварлаг болгох нь (фото 10)
Гэртээ өөрсдөө хийцгээе: Энгийн футболкаг илүү загварлаг болгох нь (фото 11)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх