Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин том пиджакийг юбкатай хослол болгох нь
Ухамсартай хэрэглээ руу шилжээд буй өнөө цагт, тэр дундаа хөл хорионы дэглэм тавигдсан байгаа эдгээр өдрүүдэд шинэ зүйл худалдан авахын оронд хуучин эдлэлүүдээ сэргээж, илүү загварлаг хийцтэй болгохыг оролдоцгооё. BURO. сэтгүүлийн Орос дахь салбарын хамтрагч, Parsons сургуулийн төгсөгч, 0.5design. төслийн санаачлагч Ольга Сингх өөрийн туршлагаасаа хуваалцан, хуучин пиджакийг хэрхэн юбкатай хослол болгохыг харууллаа.
Хэрэг болох зүйлс:
- пиджак
- хайч
- сүлбээр
зүү, утас
Ерөнхийдөө пиджакний дизайныг шинэчлэх маш олон арга байдаг. Пиджакийг нөмрөг, юбка, хантааз, үдшийн даашинз ч хүртэл болгон хувиргах боломжтой. Бид харин энэ удаад хамгийн хялбар бөгөөд хурдан аргыг сонгон дундуур нь хоёр хэсэг болгон хуваахаар шийдлээ.
1. Пиджакаа өмсөөд толины өмнө зогсоорой.Аль хэсгээр нь, ямар хайчилбар хийхийг тооцоолоод хүссэн уртаа зүүгээр хатган тэмдэглээд аваарай
2. Пиджакийг ширээн дээр тавиад доод ирмэгийг нь хооронд нь зүүгээр холбож тавиарай. Ингэснээр хайчлахад материал нь хөдлөхгүй, тэгшхэн хайчлах боломжтой байна.
3. Хайчлах хэсгээ зүүгээр тэмдэглэсэн байгаа газарт нэмэлт зүүнүүд өргөнийх нь дагуу хатгаарай. Дараагаар нь пиджакаа голоор нь нугалж үзээд хоёр талын оёдлууд хоорондоо таарч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
4. Харин одоо хайчлах цаг ирлээ!
5. Пиджакний доод хэсгийг өмсөж үзээд нэг бол богино юбка, нэг бол сонирхолтой корсет болгож болно. Бидний нөхцөлд пиджак хангалттай урт байсан тул доод хэсгээр нь юбка хийх боломжтой байлаа.
6. Доод хэсгийг өмссөн байгаа дээрээ шууд өөртөө тааруулан зүүгээр тогтоож, хэмжээгээ тодорхойлно. Хайчлахаасаа өмнө хэд, хэдэн удаа хэмжээгээ авахыг зөвлөж байна.
7. Тэмдэглэгээнээс гадуурх илүүдэл материалыг хайчлаад, үлдэгдэл материалыг дотогш нь эргүүлэн гараар эсвэл машинаар оёно.
8. Товчтой хэсгийг юбканы урд хэсэг болгож, дотор нь нууц оёдол хийж товч хоорондох зайнуудыг нөхнө.
9. Пиджакний дээд хэсгийг ч мөн ирмэгийг нь эхлээд зүүнүүдээр тэмдэглэж байгаад нууц оёдлоор оёно.
10. Юбка болон пиджакний ирмэгүүд тэгшхэн оёгдсон эсэхийг шалгаад хэрвээ хангалттай цэвэрхэн оёсон бол таны бүтээл бэлэн болжээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт