Хайх

Стилистийн зөвлөгөө: Өнгөлөг даашинзаа өнгө ижил трикотой хослуулаарай

Стилистийн зөвлөгөө: Өнгөлөг даашинзаа өнгө ижил трикотой хослуулаарай

Text: Buro.Mongolia


Диана гүнж бол 20-р зууны загварын ертөнцийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг билээ. Загварынхан түүний шик, гламур хэв маягаас эхлэн спортлог, чөлөөт хувцаслалтыг сэтгэл татам харагдуулж чаддаг өндөр гоо зүйн мэдрэмжийг нь биширдэг юм. Дизайнерууд, стилистүүд Диана гүнжийн өмсөж байсан энгэр ил гарсан хар мини даашинз, өндөрлөсөн мөртэй пиджак, дугуйчны шоорт, oversize цамцны хослол болон бусад төрхүүдээс нь одоог хүртэл сэдэл аван бүтээлээ туурвисаар байна. Хамгийн сүүлд л гэхэд тэд улаан, хүрэн, цэнхэр зэрэг тод өнгийн даашинзыг өнгө ижил трикотой хослуулах леди Дигийн нэрийн хуудас болсон стилистик аргачлалыг сэргээн нэвтрүүлжээ.

Стилистийн зөвлөгөө: Өнгөлөг даашинзаа өнгө ижил трикотой хослуулаарай (фото 1)
Стилистийн зөвлөгөө: Өнгөлөг даашинзаа өнгө ижил трикотой хослуулаарай (фото 2)
Стилистийн зөвлөгөө: Өнгөлөг даашинзаа өнгө ижил трикотой хослуулаарай (фото 3)

Тухайлбал, намар-өвөл 2022 загварын долоо хоногийн үеэр Valentino, Sportmax брэндүүд ягаан, час улаан өнгийн монохром төрхүүдийг үзүүлж, харин Giambattista Valli болон Lanvin орднууд гааны ногоон өнгөөр ижилсжээ. Түүнчлэн хэвшмэл бус загварт дурладаг хүмүүст зориулан N°21 брэнд нь энэхүү стилийн шоотой хувилбарыг толилуулсан байна.

Стилистийн зөвлөгөө: Өнгөлөг даашинзаа өнгө ижил трикотой хослуулаарай (фото 4)
VALENTINO намар-өвөл 2022/23
Стилистийн зөвлөгөө: Өнгөлөг даашинзаа өнгө ижил трикотой хослуулаарай (фото 5)
GIAMBATTISTA VALLI намар-өвөл 2022/23
Стилистийн зөвлөгөө: Өнгөлөг даашинзаа өнгө ижил трикотой хослуулаарай (фото 6)
SPORTMAX намар-өвөл 2022/23
Стилистийн зөвлөгөө: Өнгөлөг даашинзаа өнгө ижил трикотой хослуулаарай (фото 7)
LANVIN намар-өвөл 2022/23
Стилистийн зөвлөгөө: Өнгөлөг даашинзаа өнгө ижил трикотой хослуулаарай (фото 8)
N°21 өвөл 2022

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх