Хайх

Риккардо Тиши Burberry брэндийг орхилоо

Риккардо Тиши Burberry брэндийг орхилоо

5 жилийн дараа

Text: Buro.Mongolia


Загвар зохион бүтээгч Риккардо Тиши Burberry загварын ордны бүтээлч захирлын албан тушаалыг орхихоор боллоо. Тэрээр 2018 оноос хойш Burberry брэндийг удирдсан бөгөөд өнгөрөгч долоо хоногт брэндэд зориулсан сүүлийн цуглуулгаа танилцуулсан юм. Риккардо Тиши өнгөрсөн хугацаанд брэндийг удирдахдаа лого, монограм хээ зэрэгт шинэчлэл хийж, тус загварын ордны алсын хараа, хэв маягт багагүй өөрчлөлт авчирсан билээ. Харин түүний залгамж халааг Bottega Veneta брэндийн бүтээлч захирал асан Даниел Ли хүлээн авахаар болсон байна.

”Бид цаашид Дэниел Литэй хамтран ажиллах болсондоо туйлын баяртай байна. Тэр бол орчин үеийн тансаг эдлэлийн зах зээлийг сайн мэддэг, авьяаслаг нэгэн юм” хэмээн Burberry брэндийн гүйцэтгэх захирал Жонатан Акройд мэдэгджээ. Загвар зохион бүтээгч Даниел Ли ирэх аравдугаар сараас эхлэн брэндийг удирдах ба цаашид Burberry брэндийн үнэ цэнийг хадгалж, Риккардо Тишигийн үйл хэргийг үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдсэн юм.

Риккардо Тиши Burberry брэндийг орхилоо (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх