Хайх

Спорт шик загварын бэлгэ тэмдэг болсон Lacoste брэнд Монголд албан ёсоор орж ирлээ

Спорт шик загварын бэлгэ тэмдэг болсон Lacoste брэнд Монголд албан ёсоор орж ирлээ

Text: Buro.Mongolia


Өнөөдөр хүмүүс өдөр тутамдаа биеийн хөдөлгөөнд саад болохгүй, зөөлөн материалтай, цэмцгэр атлаа загварлаг харагдуулах хувцаснуудаар шүүгээгээ шинэчилж, тав тухтай байдлыг илүүд үзэх болсон билээ. Үүнийгээ дагаад дэлхийн брэндүүд ч хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн биед эвтэйхэн, чөлөөт загваруудыг урлаж, улмаар загварын салбар ч хувьсан өөрчлөгдөж байна. Харин үүсгэн байгуулагдсан цагаасаа тав тух, эрх чөлөөг эрхэмлэж, өөрт илүү таатай, тухтай хувцаслахын тулд заавал хар бараан, саармаг өнгийн бэлтгэлийн хувцас сонгох албагүй гэдгийг загвар бүрээрээ харуулсаар байгаа нэг брэнд бол Францын алдарт Lacoste загварын ордон юм.

Тус брэндийн ногоон өнгийн алдарт матрын логог мэдэхгүй хүн энэ дэлхий дээр тун ховор биз ээ. Спорт, загвар хоёрыг нэгтгэж чадсан Lacoste брэнд нь прагматик, сонгодог, загварлаг хувцаснуудыг урладаг бөгөөд ямар ч нөхцөл байдалд өмсөхөд тохиромжтой байдгаараа онцлогтой тул бүх цаг үед хамгийн зөв сонголт болж ирсэн юм. Тэгвэл спорт загварын бэлгэ тэмдэг болсон Францын алдарт Lacoste брэндийн шинэ дэлгүүр Шангри-Ла Моллд нээгдээд байна.

Спорт шик загварын бэлгэ тэмдэг болсон Lacoste брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 1)
Спорт шик загварын бэлгэ тэмдэг болсон Lacoste брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 2)
Спорт шик загварын бэлгэ тэмдэг болсон Lacoste брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 3)
Спорт шик загварын бэлгэ тэмдэг болсон Lacoste брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 4)

Францын алдарт Lacoste брэндийг домогт теннисчин, "матар" хочит Рене Лакост 1933 онд үүсгэн байгуулсан байдаг. Нийт 10 удаа "Grand Slam" тэмцээний шилдгээр тодорч байсан тэрбээр теннисний спортын дүрэмт хувцсанд хувьсгал хийсэн юм. 1920-иод онд талбайд урт ханцуйтай цагаан цамц, брюк өмд, пулловер цамц өмсдөг дүрэмтэй байсан нь биеийн хөдөлгөөнийг хорьж, тамирчдад тухгүй мэдрэмж төрүүлдэг байв. "Нэгэн удаа найз маань теннисний талбайд поло өмсөн гарч байхыг харсан. Надад түүний өмсгөл маш эвтэйхэн санагдсан учраас Лондон дахь танил оёдолчноороо хэд, хэдэн даавуун поло цамц захиалгаар хийлгэсэн. Удалгүй тамирчид ийм поло өмсдөг болсон" гэж Рене Лакост 1979 онд People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурссан байдаг.

Спорт шик загварын бэлгэ тэмдэг болсон Lacoste брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 5)
Рене Лакост
Спорт шик загварын бэлгэ тэмдэг болсон Lacoste брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 6)
Рене Лакост, Уимблдон 1928
Спорт шик загварын бэлгэ тэмдэг болсон Lacoste брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 7)

1923 онд Лакост Бостон хотын Дэвис Цомын төлөөх тэмцээний өмнө Францын шигшээ багийн ахлагчтай уг тэмцээнд ялалт байгуулна хэмээн матрын арьсан чемоданаар мөрийцсөн юм. Хэдийгээр тэрээр мөрийгөө алдсан ч эр зориг, шаргуу зан чанар, амбиц нь түүнд "матар" хэмээх хочийг мөнхөд үлдээсэн билээ. 1933 он гэхэд Рене Лакост спортын карьераа өндөрлөж, Францын томоохон даавуу үйлдвэрлэгч Андре Жильетэй хамтран Lacoste брэндийг албан ёсоор үүсгэн байгуулжээ. Улмаар тэд бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлснээр тамирчид төдийгүй энгийн хэрэглэгчид ч түүний загваруудад дурлах болсон юм. Харин өнөөдөр Lacoste брэнд нь хувцас, гутал, нүдний шил, сүрчиг, бугуйн цаг, дотуур хувцас зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлхийн 120 оронд танилцуулж байна.

Сонгодог болон спорт стилийн хослол болсон хавар зуны шинэ загварууд

Загварын тренд болон цаг хугацааны урсгалд үл захирагдах сонгодог, прагматик спорт стиль нь Lacoste брэндийн ДНХ-д шингэсэн байдаг. Спорт шик, athleisure стилийн хувцсыг өдөр тутамдаа өмсөх хандлага ид хүчээ авч байгаа энэ үед Lacoste брэнд улам бүр эрэлттэй болж байна.

Спорт шик загварын бэлгэ тэмдэг болсон Lacoste брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 8)

Идэвхтэй, орчин үеийн залууст зориулсан Lacoste Motion

Хөнгөн, прагматик байдал, тод өнгө давамгайлсан энэхүү цуглуулга нь хөдөлгөөнд саад болохгүй байхаар тусгайлан бүтээгдсэн юм. Спортоор хичээллэж, нэгэн зэрэг олон ажил амжуулж, үргэлж идэвхтэй байдаг хүмүүст тусгайлан зориулагдaж, дэвшилтэт материал ашиглан урласан энэхүү цуглуулга нь үргэлж хөдөлгөөнд оршдог идэвхтэй амьдралын хэв маягтай залууст гарцаагүй таалагдана.

Тав тухтай, элегант стилийг хослуулсан Iconic Women

Зөвхөн эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан энэхүү цуглуулга нь домогт гольфийн тамирчин Симон де ла Шом болон алдарт теннисчин Сюзанна Ленглен нараас урам авч бүтээгджээ. Ерөнхийдөө цэмцгэр, эмэгтэйлэг, тайван уур амьсгалтай цуглуулга болсон бөгөөд геометрийн дүрс, контемпорари стиль, элегант хэв маягийг нэгтгэсэн поло цамц, свитер, юбка, өмд арьсан цүнх зэрэг загварууд багтсан байгаа.

Кавай стиль болон орчин үеийн урлагийг нэгтгэсэн Crocoseries

Спорт шик загварын бэлгэ тэмдэг болсон Lacoste брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 9)

Lacoste брэнд Лос-Анжелесын Friends with You, Австралийн иллюстратор Жеремивиль болон Францын уран бүтээлч Жан-Мишель Тиксе нартай хамтран "кавай" стилийн цуглуулга урлажээ. Граффити техникээр зурсан өхөөрдөм зургуудтай поло цамц, футболка, шоорт, үүргэвч, саравчтай ба панама стилийн малгай болон бусад олон загвар цуглуулгад орсон байна.

Lacoste Mongolia

Хаяг: Шангри-Ла Молл, 1 давхар
Утас: 77056677
Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх