Хайх

Dior гудамжны загварыг эзэгнэж байна: Pre-fall 2020 цуглуулга

Dior гудамжны загварыг эзэгнэж байна: Pre-fall 2020 цуглуулга

Dior ордны Stüssy брэндтэй хамтарсан цуглуулга

Text: Buro.Mongolia


Арванхоёрдугаар сарын 3-ний өдөр Майамид Dior ордны эрэгтэй чиглэлийн pre-fall 2020 загварын шоу болж өнгөрлөө. Брэндийн бүтээлч захирал Ким Жонс уг цуглуулгыг бүтээхдээ серфингийн Stüssy брэндийн үүсгэн байгуулагч Шон Стусситэй хамтран ажиллажээ.

Загварын шоу Рубелл гэр бүлийн шинэхэн нээгдсэн музейд хийгдсэн бөгөөд зохион байгуулагчид цуглуулгын серфингийн сэдвийг дамжуулахын тулд музейн орон зайг Стуссигийн бүтээсэн график хээнүүдээр бүрхэж, зочдыг хүлээн авах үүдний хэсэгт Америкийн ретро автомашинууд байршуулсан байлаа.

Загварын шоуг нээсэн модель психоделик хээтэй ноолууран свитерийг сонгодог захтай сорочка дээр давхарлан өмсөж, сул өмсгөлтэй шоорттой хослуулан, берет малгайгаар төрхөө чимсэн нь хоёр брэндүүдийн хамтын ажиллагааг төгс илтгэж байлаа. Тэрээр мөн франц загварын ордны Nike брэндтэй хамтран гаргасан Air Dior пүүзийг өмссөн нь цуглуулгын гол онцлог болох гудамжны болоод high fashion хэв маягийн нэгдлийг маш ил тодоор харууллаа.

Цуглуулгын бусад хит загваруудаас дурдвал гар аргаар урласан өнгө, өнгийн жижиг шүрнүүдээс бүрдэх пиджак, могойн хээтэй цамц, савхин материалтай богино пальто болон хуниралдсан торгоор хийсэн шоорт байсан юм.

цааш үзэх