Миланы эрэгтэй загварын долоо хоног: Street style, хоёрдугаар хэсэг
Гурав дах өдөр
Нэгдүгээр сарын 14-нөөс 17-ны хооронд Милан хотод эрэгтэй загварын долоо хоног болж өнгөрлөө. Dolce & Gabbana, Versace, Prada, Fendi гэх зэрэг томоохон брэндүүдийн төрөлх нутаг болох уг хотод дэлхийн хамгийн загварлаг эрчүүд ба эмэгтэйчүүд цугларч, намар-өвөл улирлын гол трендүүдийг өөрийн хувцаслалтын жишээн дээр харууллаа. Цаг агаар сэрүүхэн байсан тул хүрэлцэн ирсэн зочид хаки ногоон өнгийн урт пальто, богино загварын нэхий хүрэм, тод өнгийн өдөн куртка, жийнсэн материалтай хүрэм зэрэг анхаарал татам гадуур хувцсаар гоёж, сүүлийн үеийн чиг хандлага бүхий гар цүнх ба шляп малгайгаар төрхөө гүйцээсэн байлаа. Загварын шоунуудаас ч илүү их анхаарал татах болсон street style сурвалжилгад танд хэрэгтэй хувцаслалтын санаанууд их бий шүү. Зураг бүрийг анхааралтай үзэж, таалагдсан деталиудаа тэмдэглээд аваарай.