Миланы эрэгтэй загварын долоо хоног: Dolce & Gabbana, намар-өвөл 2017
Шинэ мянганыхан
Youtube ба Instagram олон нийтийн сүлжээг байлдан дагуулж чадсан шинэ мянганы залуус одоо дэлхийн том брэндүүдтэй хамтарч, загварын тайзууд дээр алхаж байна. Dolce & Gabbana-гийн загварын шоунд оролцсон моделиуд дунд Сильвестр Сталлонегийн охид Систин ба София, Лаки Блю Смит ба түүний гурван эгч Пайпер Америка, Старли Шайенн ба Дейзи Клементайн, алдартай жүжигчдийн найз залуу ба найз бүсгүйчүүд, германы загварын блоггерууд болон бусад цахим сүлжээнд олон мянган дагагчтай залуус үзэгдэх болно.
Үндсэн элементүүд: Хоргойгоор хийсэн тансаг аястай смокинг хослол, алтадсан материал ба цэргийн өмсгөл, хээтэй свитер цамц, oversize загварын өдөн куртка, урт пальто, халат маягийн хүрэм.
Үс засалт ба нүүр будалт: Тэгш хуваагдсан үс ба өнгөгүй уруул өнгөлөгч түрхсэн эрэгтэй моделиуд, улаан уруулын будаг ба контуринг хийсэн эмэгтэй моделиуд.
Үндсэн өнгөнүүд: Хар, цагаан, алтан, хөх ягаан.
Стилистик аргачлал: Залуу үеийнхэнд зориулагдсан цэргийн өмсгөл, алтан өнгийн наамал, оймс ба үслэг углаашны хослол, олон давхарласан төрөл бүрийн хээ.
Аксесуар: Гинж, мөрний тэмдэг, алтан товч ба чимэглэл, малгай дээр давхарласан титэм, зэрлэг амьтдын төрхтэй үүргэвчтэй цүнх ба малгай.
Бүтээлч санааны эх үүсвэр: Баз Лурманы "Romeo + Juliet", дундад зууны баатрууд, цэргийн дүрэмт хувцас.