Хайх

Миланы эрэгтэй загварын долоо хоног: Prada, намар-өвөл 2017

Миланы эрэгтэй загварын долоо хоног: Prada, намар-өвөл 2017

Ойн модонд амьдардаг ядуу зураач

Text: Buro.Mongolia


Зураг:

Prada ордны шинэ цуглуулгын эрэгтэй гол дүрээр ихэвчлэн савхин өмд өмсдөг, ойн модонд амьдардаг итали зураач тодорчээ. Тэр 1970-аад оны хэв маягаар хувцасладаг бөгөөд чөлөөт цагаараа мод ба хясаа цуглуулах дуртай мэт харагдлаа.

Үндсэн элементүүд: Савхи ба хамба хилэн материалаар хийгдсэн пальто, брюк өмд ба пиджак, усан будган хээтэй свитер цамц болон дөрвөлжин хээтэй хослол цуглуулгыг тодорхойллоо.

Үс засалт ба нүүр будалт: Загвар өмсөгчид хайхрамжгүй засалттай, бага зэрэг долгиолсон үсээр гоёж, уруулаа зөөлөн ягаан өнгөөр будаж, хөмсгөө тодруулсан байлаа.

Үндсэн өнгөнүүд: Төрөл бүрийн бор туяанууд, оюу ногоон ба хөх ягаан өнгөнүүд цуглуулгад давамгайллаа.

Стилистик аргачлал ба аксесуар: Дизайнер шинэ цуглуулгын гуталнууд дээр үслэг оруулга нааж, мод ба хясаагаар хүзүүний зүүлт хийж, моделиудыг савхин берет малгай, аварга том хүрээтэй нүдний шил, хүзүүний алчуур ба дөрвөлжин хийцтэй цүнхээр гоёсон байлаа.

Бүтээлч санааны эх үүсвэр: "Captain Fantastic" кино, 1970-аад оны загвар ба италийн байгаль дизайнерт бүтээлч урам хайрласан байна.

Миланы эрэгтэй загварын долоо хоног: Prada, намар-өвөл 2017 (фото 1)

цааш үзэх