Хайх

Парисын эрэгтэй загварын долоо хоног: Givenchy, намар-өвөл 2017

Парисын эрэгтэй загварын долоо хоног: Givenchy, намар-өвөл 2017

Хүүхдийн цэцэрлэг рүү эргэн очсон нь

Text: Buro.Mongolia


Зураг:

Givenchy-гийн шинэ цуглуулга яг л том биетэй хүүхдүүдэд зориулагдсан мэт тод өнгө, энгийн хээ, зургуудаар дүүрэн байлаа. Загвар өмсөгчдийг дизайнер Рикардо Тиши биш харин тэдний ээж нь хувцасласан мэт бүх зүйл маш зугаатай харагдаж байв. "Би есөн жилийн турш түнэр харанхуйн сэдэвтэй цуглуулга бүтээсээр ирлээ. Одоо амьдралыг өөдрөг өнцгөөс харах цаг ирсэн" хэмээн Тиши ярьлаа. Хэдийгээр дизайнерын шинэ цуглуулга урьд өмнөхөөс илүү өнгөлөг бас өөдрөг болсон ч Тиши өөрийн дуртай хар бараан өнгөнүүдийг цуглуулгадаа оруулахгүй байж чадсангүй.

Үндсэн элементүүд: "Нялх" хүүхдийн цамц, майк, свитер цамц ба өдөн куртка, "насанд хүрэгчдийн" пиджак ба даруухан пальто, эмэгтэй загварын үдшийн даашинз.

Үс засалт ба нүүр будалт: Богино тайралт, байгалийн нүүр будалт.

Үндсэн өнгөнүүд: Тод улаан ба улбар шар, гүн цэнхэр, кабуки театрын нүүрний багийг санагдуулам хээ болон зургууд.

Стилистик аргачлал: Том хэмжээтэй модон товч, шуусан ханцуй, олон давхарлах аргачлал, сонгодог хослолтой хослуулсан цагаан футболка.

Аксесуар: Цагираг хэлбэрийн ээмэг, цагаан толгойн үсэг бүхий хүзүүний зүүлт, төмөрлөг хүзүүний зүүлт ба ээмэг, олон өнгийн зангианууд.

Бүтээлч санааны эх үүсвэр: Хойд Америкийн индианчуудын тотем, японы кабуки театрын нүүрний баг, балчир хүүхдийн хувцаслалт, "Coraline" хүүхэлдэйн кино.

Парисын эрэгтэй загварын долоо хоног: Givenchy, намар-өвөл 2017 (фото 1)

цааш үзэх