Хайх

A La Russe-ын шинэ цуглуулгын каталоги гарлаа

A La Russe-ын шинэ цуглуулгын каталоги гарлаа

Намар-Өвөл 2016

Text: Buro.Mongolia


Зураг:

Оросын A La Russe брэнд өвлийн шинэ цуглуулгаа танилцууллаа. Анастасия Романцева энэхүү цуглуулгаа Москва хотын Түүхийн мүзей, Улаан талбай зэрэг түүхэн дурсгалт газруудаас сэдэвлэн бүтээжээ

Бидний хойд хөршид хувцас загвар маш хурдацтай хөгжиж байгаа. Оросын загвар зохион бүтээгчид хайрцагнаас гарч сэтгэн, барууны зах зээлд нэвтрэхийн төлөө илүү зоримог алхмууд хийх болсон. Үүний нэг жишээ болсон A La Russe-ын шинэ цуглуулга Английн Викториан үеийг санагдуулам болжээ. Цуглуулгад  урт атлаасан даашинз, өдөөр чимсэн миди юбка, өргөн өмд, үслэг хүрэм болон цэргийн уур амьсгалтай том пальто зэрэг загварууд орсон байна. 

A La Russe-ын гол дүрийн улаан үст бүсгүй  Английн Нэгдүгээр Элизабет хатан хааныг санагдуулам төрхтэй болжээ. 

цааш үзэх