Алдартнуудаар дүүрсэн Парис хотын эргэн тойронд
Женнифер Лоуренс, Рами Малек, Tyga болон бусад
Нью-Йорк, Лондон, Милан ба Парис хотуудын загварын долоо хоногуудаас бүрддэг ирэх улирлын загварын сар өндөрлөх дөхөж байгаа энэ үед кино урлаг болон дуу хөгжмийн салбарын алдартнууд Парис хотноо цугларч хайртай дизайнеруудынхаа шинэ цуглуулгатай танилцахаар шоунуудын эхний эгнээг эзлээд байна. Dior ордны шоуг үзэхээр ирсэн Женнифер Лоуренс ба Моника Беллуччи, Saint Laurent-ы шоуны хүрээнд Эйфеллийн цамхагийн дэргэд зургаа даруулсан Кейт Мосс ба Сальма Хайек, Mugler-ийн эхний эгнээнд суусан Tyga, Redemption брэндийн шоунд зочилсон Холзи гээд алдартнуудаар амьсгалж буй Парис хотоос сурвалжилга хүргэж байна.