Александр Вэнг цаашид өөрийн брэндээ удирдахгүй
Шинэ гүйцэтгэх захиралтай болно
Өчигдөр Business of Fashion сэтгүүл Alexander Wang брэндийн удирдлага солигдож байгаа тухай нийтэлсэн байна. Тус сэтгүүлийн мэдээллэснээр бол дизайнер Александр Вэнг брэндийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас татгалзсан гэнэ. Alexander Wang загварын ордныг өмнө нь жүжигчин Гвинет Пэлтроугийн үүсгэн байгуулсан Goop компани ба Martha Stewart Omnimedia медиа компанийн хуучин тэргүүн Лиза Герш удирдахаар болжээ.
"Би Алекст энэ гайхалтай компанийг хөгжүүлэхэд нь тусалж байгаадаа маш их баяртай байна. Alexander Wang брэнд стиль, шинэчлэл, гайхалтай чанар ба төгс төгөлдөрийг үргэлж илтгэж ирсэн. Би Алекс болон багийн бусад гишүүдтэй хамтран ажиллаж, түүний бүтээлд хувь нэмрээ оруулан, хэрэглэгчдэд өөрсдийн бүтээгдэхүүн ба бүтээлч үзлээ үргэлжлүүлэн хүргэхийг хүсч байна" гэж Герш ярилаа.
Мөн Alexander Wang брэнд стратеги хариуцсан удирдах албан тушаалд өмнө нь Farfetch компанийн маркетингийн албаны захирал байсан Стефани Хортоныг томилжээ.
Стефани энэхүү мэдээнд "Би багийнхантайгаа ажиллаж эхлэхийг тэсэн ядан хүлээж байна. Бид брэндийн боломжийг тэлж, үйл ажиллагаагаа шинэ чиглэлд хөгжүүлэх зорилготой байгаа" гэсэн тайлбар өгсөн юм.
Гэхдээ дизайнер Александр Вэнг брэндийн бүтээлч захирал ба захирлуудын зөвлөлийн тэргүүн хэвээрээ үлдэх юм.