Хайх

Alexander McQueen хэрхэн хээ бүтээхийг харуулж үүнтэй холбоотой шинэ челленж зарлалаа

Alexander McQueen хэрхэн хээ бүтээхийг харуулж үүнтэй холбоотой шинэ челленж зарлалаа

Симон Англессийн видео хичээл

Text: Buro.Mongolia


#McQueenCreators төслийн хүрээнд Alexander McQueen загварын ордон ээлжит шинэ челленжээ танилцууллаа. Энэ удаад тэд гар доорх материал ашиглан хээ бүтээх даалгаврыг өгсөн байна.

Үүнтэй холбогдуулан брэндийн Youtube хуудсан дээр дизайнер Александр Маккуины дотнын найз Симон Англессийн хийсэн заавар бичлэг тавигджээ. Симон домогт дизайнерын анхны цуглуулгууд дээр хамтран ажилласан туршлагатай төдийгүй Alexander McQueen брэндийн одоогийн бүтээлч захирал Сара Бертонд багшилж байжээ.

Alexander McQueen хэрхэн хээ бүтээхийг харуулж үүнтэй холбоотой шинэ челленж зарлалаа (фото 1)

Alexander McQueen хэрхэн хээ бүтээхийг харуулж үүнтэй холбоотой шинэ челленж зарлалаа (фото 2)

Бичлэгт Симон Англесс нэхсэн торон материал болон хувцасны зориулалттай хар будагны тусламжтайгаар хээ бүтээх аргачлалыг заах бөгөөд ингэхдээ Викториан үеийн топ ашиглан хээгээ хувцсан дээр буулгаж харуулна. Эцсийн үр дүнд бий болсон хээ нь Alexander McQueen брэндийн 1995 оны намрын цуглуулга дахь хээг санагдуулах болно.

Челленжид нэгдэхийг хүсвэл өөрсдийн бүтээлээ Instagram-д нийтлэн, #McQueenCreators гэх хэштагыг хавсаргахаа мартуузай. Шилдэг бүтээлүүдийг загварын ордон өөрсдийн Instagram хуудсандаа байршуулах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх