Хайх

Alexander Wang x adidas Originals капсул цуглуулга маргааш худалдаанд гарна

Alexander Wang x adidas Originals капсул цуглуулга маргааш худалдаанд гарна

Удаан хүлээсний эцэст

Text: Ө.Тодгэрэл


Өнгөрсөн оны есдүгээр сард дизайнер Александр Ванг adidas Originals-тай хамтран ажиллаж, хавар-зун 2017 улирлын капсул цуглуулга гаргах болсноо мэдэгдсэн билээ. Тэр цагаас хойш нийт 84 төрлийн загвараас бүрдэх капсул цуглуулгыг хамтрагчид гурван хэсэгт хуваан танилцуулахаар шийдсэн бөгөөд сүүлийн зургаан сарын хугацаанд эхний хоёр хэсгийг гаргаад амжсан байгаа. Харин хамгийн сүүлийн буюу удаан хүлээгдсэн гурав дах хэсгийн загварууд маргааш худалдаанд гарах гэж байна. Ойролцоогоор 30 загвар орсон гурав дах хэсэгт биеийн тамирын өмд, улбар шар өнгийн жерси материалтай хослол, сагсан бөмбөгийн шоорт, цахилгаантай хүрэм болон хөвөн даавуун цамц багтжээ. Мөн мэдээж хэрэг олны дунд шуугиан тариад буй шинэ загварын пүүзнүүд төрөл бүрийн өнгөний сонголттой гарсан байна.

Alexander Wang x adidas Originals капсул цуглуулга хоёр брэндийн албан ёсны вебсайтууд болон нэрийн дэлгүүрүүдээр дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн худалдаалагдана. Загваруудын үнэ $80-$180 долларын хооронд хэлбэлзэх болно.

цааш үзэх