Аллесандра Амбросио, Мила Йовович, Кристен Стюарт нар amfAR гала үдэшлэг дээр
Бүх үзэсгэлэнтэй бүсгүйчүүд нэг дор
Жил бүрийн Каннын кино наадмын үеэр зохион байгуулагддаг amfAR буяны арга хэмжээ нь маш чухал ач холбогдолтой үйл ажиллагаанд тооцогддог. Сайн үйлсийн чиглэлтэй amfAR Cinema Against AIDS нь ХДХВ/ДОХ-ын эсрэг тэмцэх санхүүжилт босгох зорилгоор кино, загвар ба хөгжмийн ертөнцийн алдартнуудыг урин үдэшлэг зохион байгуулдаг билээ.
Энэ жил алдартнууд далайн эрэг дээр байрлах тансаг зэрэглэлийн Hôtel du Cap-Eden зочид буудалд цугласан бөгөөд Givenchy, Chanel, Elie Saab, Roberto Cavalli зэрэг брэндүүдийн гайхалтай даашинзуудаар гоёсон харагдлаа.