Хайх

Армани Аль Пачинод зориулж тайзны хувцас бүтээлээ

Армани Аль Пачинод зориулж тайзны хувцас бүтээлээ

Бродвей

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Жиоржио Армани улирлын цуглуулга гаргахаасаа илүү театртай хамтарч ажиллах сонирхолтой болсон мэт харагдана. Удахгүй Аль Пачино брэндийн төгс эсгүүртэй хослол өмссөнөөр Бродвейн тайз дээр гарна

Аль Пачино хамгийн анх 1969 онд Бродвейн тайзнаа "Does a Tiger Wear a Necktie?" буюу "Бар зангиа зүүдэг үү?" нэртэй жүжигт тоглож байсан бөгөөд тэр даруйдаа театрын "Тони" шагналыг хүртсэн билээ. Түүнээс хойш тэр хэд хэдэн удаа тайз дээр эргэн ирж байсан ч одоо гарах "China Doll" буюу "Хятад хүүхэлдэй" гэх шинэ жүжиг нь үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татаад байгаа. Арванхоёрдугаар сарын 4-нд нээлтээ хийх тус жүжгийн тасалбар аль хэдийнэ зарагдаад дуусжээ.

Энэхүү Дэвид Мэметийн жүжиг Микки Росс гэх ахмад настай, баян хүний тухай өгүүлнэ. Түүний аз жаргалтай, хангалуун амьдрал утас дуугарах нэг л мөчид өөрчлөгдөх болно. Жүжигт хоёрхон дүр байсан нь тэрбумтан Микки Росс (Аль Пачино) ба түүний туслах Карсон (Кристофер Денэм) юм. Эдгээр жүжигчдийн хувцсыг Жиоржио Армани болон зураач Жесс Голдстайн нар хамтран бүтээжээ.

Армани Аль Пачинод зориулж тайзны хувцас бүтээлээ (фото 1)

Армани Аль Пачинод зориулж нарийн торгон захтай, хоёр товчтой ноосон пиджак, сонгодог хантааз, цагаан цамц, эрвээхий зангиа, судалтай бараан цэнхэр хослол болон нэгдүгээр үзэгдэлд өмсөх хамба хилэн гутал урласан гэнэ. Харин Денэмд зориулж бараан саарал твид хослол, цайвар саарал цамц ба судалтай бор зангиа бүтээсэн байна. "Загварын тайзнаас түр холдож, шинэ орон зай нээх боломж миний сонирхлыг ихээр татдаг. Миний хувьд Дэвид Мэмет ба Аль Пачино гэх зэрэг шилдэг мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах нь нэр төрийн хэрэг юм. "Хятад хүүхэлдэй" жүжгийг өөрийн бүтээлээр чимэх болсондоо маш их баяртай байна" хэмээн Армани хэлжээ.

Армани Аль Пачинод зориулж тайзны хувцас бүтээлээ (фото 2)

цааш үзэх