Art of Fashion дэлгүүр дуучин Э.Минжинсорыг шинэ дүр төрхөөрөө сонголоо
Намар-Өвөл цуглуулгад зориулж
"Алаг солонгыг авч алчуур болгон зүүгээд" хэмээн дуулдаг дуучин Э.Минжинсор саяхан Аrt of Fashion дэлгүүрийн шинэ дүр төрхөөр томилогджээ. Дэлхийд алдартай олон брэндийн загварлаг хувцас санал болгодог Art of Fashion дэлгүүр дуучин Э.Минжинсортой хамтарч их хотын уур амьсгалтай, эрч хүчтэй эмэгтэйг илэрхийлсэн зураг авалт хийсэн байна.
Зураг авалтанд Э.Минжинсор Camilla and Marc, Sass and Bide брэндийн даашинзуудаар гоёж эмэгтэйлэг төрх бүрдүүлжээ. Харин илүү залуу, эрч хүчтэй дүр төрхийг MinkPink, Kuzu, House of Holland брэндийн хувцаснуудыг хослуулж гаргасан байна. Түүний өөртөө итгэлтэй дүр төрхийг Melissa брэндийн гутал, Aigner цүнх, Le Specs нүдний шил зэрэг аксесуарууд гүйцээж өгчээ. Монголын анхны охидын хамтлагийн гишүүн байсан Э.Минжинсор өмнө нь "Цэнхэр алим", "Шидэт тагтаа" гэх хоёр бие даасан цомгийг амжилттай гаргаж байсан билээ. Одоо харин тэрбээр тун удахгүй өөрийн цоо шинэ дуунуудаа танилцуулах болно.
Art of Fashion дэлгүүр нь чанартай хэрнээ өвөрмөц загвартай №21, Chalayan, Sass & Bide, Lauren Vidal зэрэг эмэгтэйчүүдэд зориулсан брэндийн хувцаснуудаас гадна эрчүүдэд зориулсан Их Британийн Ramsey, DAKS, Simon Carter, Францын Loius Quatorze, Nukleus зэрэг брэндийн хувцаснууд санал болгодог байгаа. Та тус дэлгүүрт зочилбол эрэгтэй, эмэгтэй 37 брэндийн бүтээгдэхүүнээс өөртөө тохирсон сонголт хийх боломжтой.
Хаяг: Гэгээнтэн цогцолборын 3 давхар, Art of Fashion дэлгүүр, Утас: 75555959