Асуултын үнэ: Загварлаг брэндүүд ямар үнэтэй байдаг вэ?
Millward Brown ба WPP – гийн мэдээлснээр
Millward Brown ба WPP - гийн хийсэн судалгаанаас харахад одоогийн байдлаар Louis Vuitton тансаг зэрэглэлийн салбарын брэндүүд дотроо хамгийн үнэтэй нь байна. Сануулахад саяхан Louis Vuitton санхүүгийн амжилтаа Николя Жескьер хэмээх эрхэм ирсэнтэй холбож байсан билээ. "BrandZ Top 100 Most Valuable Global Brands" - ын тансаг зэрэглэлийн рейтингийн жагсаалтанд үнэ цэнээрээ 3.2 тэрбумаас (Tiffany & Co), 27.4 тэрбумтэй (Louis Vuitton) гэх арван брэнд бичигджээ. Нэг ёсны шилдэг арвын жагсаалт дараах байдлаар тодоржээ (тэрбумаар) :
1. Louis Vuitton - $27.4
2. Hermes - $18.9
3. Gucci - $13.8
4. Chanel - $9.0
5. Rolex - $8.5
6. Cartier - $7.6
7. Prada - $6.5
8. Burberry - $5.7
9. Michael Kors - $3.8
10. Tiffany & Co. - $3.2
Гэвч дэлхийд нүүрлэсэн санхүүгийн хямралд бүгд өртсөн учир тансаг зэрэглэлийн салбарт ч мөн эдийн засгийн бэрхшээл учирч, нийт өндөр зэрэглэлийн брэндүүдийн үнэ цэнэ 7 тэрбумаар буурчээ.