Хайх

Айрис Апфель: \"Сайхан хувцасласан байхын оронд аз жаргалтай байсан нь дээр”

Айрис Апфель: "Сайхан хувцасласан байхын оронд аз жаргалтай байсан нь дээр”

Загварын шүтээн Айрис Апфель 95 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Нас намбандаа тохируулж хувцаслах нь хамгийн тэнэг хэрэг гэж Айрис Апфель хэллээ

Айрис Апфель Америкийн Fashionista сэтгүүлд ярилцлага өгөхдөө, "Дизайнеруудыг яагаад зөвхөн залуу хүмүүст зориулсан хувцас хийдгийг огтхон ч ойлгодоггүй" гэж дургүйцлээ илэрхийлжээ.

"Дэлхийд нэртэй дизайнерын тансаг хувцсыг худалдаж авах боломж хүн бүрт байдаггүй. Харин 1960-70-аад онуудад төрсөн, тодорхой хэмжээнд амжилтанд хүрсэн хүмүүс ийм зэргийн тансаглалаар өөрсдийгөө эрхлүүлэх боломжтой байдаг. Гэтэл дизайнерууд яагаад ч юм одоо хүртэл 18 настай бүсгүйчүүдэд зориулсан хувцас урласаар л байна. Өсвөр насны охид Dior-ын шинэ цуглуулгын даашинзыг худалдаж авах боломжгүй байтал настай эмэгтэйд тэрхүү даашинз нь утгагүй харагддаг шүү дээ" хэмээн Айрис хэлсэн нь түүний өөрийнхөө хувцсыг өөрөө оёж, өмсдөгийг тайлбарлаж байгаа юм.

"Миний бодлоор нас намбандаа тохируулж хувцас сонгох нь үнэхээр тэнэг хэрэг. Гэхдээ хамгийн гол нь настай эмэгтэй биеэ нүцгэлж болохгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэд богино юбка эсвэл хэтэрхий өндөр өсгийт өмсөж болохгүй. Мөн аль болох урт ханцуйтай хувцас өмсөх нь зүйтэй. Гэхдээ мэдээж хэрэг та богино юбка өмсөхийг хүсч байвал энэ таны л хэрэг.  Надад бусдыг шүүмжлэх эрх байхгүй. Энэ нь ердөө л миний бодол юм. Би зүгээр л хүмүүсийг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Сайхан хувцасласан байхын оронд аз жаргалтай байсан нь дээр шүү дээ" гэж тэрээр нэмж хэлсэн байна.

Айрис Апфель: "Сайхан хувцасласан байхын оронд аз жаргалтай байсан нь дээр” (фото 1)Айрис Апфель: "Сайхан хувцасласан байхын оронд аз жаргалтай байсан нь дээр” (фото 2)

цааш үзэх