Бүх цаг үеийн шилдэг 20 сурталчилгаа: 1980-аад оны Chanel-аас эхлээд 2000-аад оны Jil Sander хүртэл
Маркетингийн урлаг
Ихэнх брэндүүд бүтээгдэхүүнээ сурталчлах үедээ аль болох зоригтой алхам хийхийг хүсдэг. Үнэндээ сурталчилгаа гэдэг бол ирээдүйн худалдан авагчдыг татаж, брэндийнхээ эргэн тойронд тодорхой уур амьсгал бүрдүүлэхэд тусалдаг маркетингийн гол зэвсэг юм. Тиймээс сэтгүүл уншиж буй хүний харцыг тодорхой зурган дээр төвлөрүүлэхийн тулд, Facebook эргүүлж буй хүний анхаарлыг тодорхой бичлэг дээр татахын тулд, мөн гадуур алхаж буй хүнийг тодорхой зурагт хуудасны өмнө тур зогсоохын тулд брэндүүд хамгийн зоригтой, өвөрмөц шийдлүүдийг гаргадаг. Тухайлбал саяхан Eckhaus Latta брэнд анхны томоохон сурталчилгаандаа зориулж бодитоор бэлгийн хурьцал үйлдэж буй хосуудын зургийг дарсан. Мэдээж хэрэг тэдгээр хосууд брэндийн хувцсаар гоёсон байсан. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө Gucci шинжлэх ухааны уран зөгнөлт сэдэвтэй сурталчилгаа хийж, шинэ хувцаснуудынхаа зургийг хар гарагийнхан, сансрын хөлгүүд ба үлэг гүрвэлүүдтэй хослуулсан билээ.
Загвар гэдэг зүйл нь урлаг уу эсвэл худалдаа юу гэх асуулт одоо хэрэн нээлттэй байдаг. Гэхдээ ганц зүйлийг итгэлтэйгээр хэлэхэд сурталчилгааны ачаар урлаг ба худалдааны салбарууд хоорондоо нэгддэг юм. Ингээд бид сүүлийн 30 жилийн хугацаанд гарсан шилдэг сурталчилгаануудыг эргэн дурсахаар шийдлээ.