Хайх

Balenciaga 261 ам.долларын үнэтэй гутлын үдээсэн ээмэг гаргалаа

Balenciaga 261 ам.долларын үнэтэй гутлын үдээсэн ээмэг гаргалаа

Text: Buro.Mongolia


Balenciaga-ийн Демна Гвасалиа энгийн нэг эд зүйлсийг high fashion болгон хувиргаж, хэдэн мянган доллараар үнэлэн, маш амжилттай хэрэглэгчдэд хүргэж чаддаг. Саяхан тэрээр 600 гаруй ам.долларын үнэтэй элэгдэж, урагдсан кетний цуглуулга гаргасан бөгөөд бүтээлээрээ дамжуулан хуучирна гэж эмээлгүй насан туршдаа өмсөхийг уриалсан билээ. Тэгвэл Гвасалиа бас нэгэн олны анхаарал татсан аксесуарыг нэвтрүүлсэн нь гутлын үдээсэн ээмэг юм. Бантиклаж уясан гутлын үдээсэн дээр ээмэгний түгжээг нааж тогтоосон энэхүү аксесуар нь 261 ам.долларын үнэтэй байна.

Уг ээмгийг анх харахад бүтээлч захирлын ээлжит галзуурал шиг санагдаж болох ч энэ нь тун удахгүй аксесуарын чиг хандлагыг тодорхойлж эхлэх магадлалтай юм. Учир нь зөвхөн Гвасалиа хогийн уутыг цүнх болгон 1790 ам.доллараар үнэлж, брэндийн логог тавьснаас өөр онцгой зүйлгүй кофены аяга, аяллын дэрийг санаанд оромгүй өндөр үнээр санал болгоод зогсохгүй Crocs гутлыг тансаг зэрэглэлийн түвшинд авчирч чадсан билээ. Дизайнерын урласан эдгээр болон бусад бүтээлүүдийн нөлөөгөөр Balenciaga өдөр өдрөөр хэрэглэгчдийнхээ тоог тэлсээр байгаа юм.

Balenciaga 261 ам.долларын үнэтэй гутлын үдээсэн ээмэг гаргалаа (фото 1)
Balenciaga 261 ам.долларын үнэтэй гутлын үдээсэн ээмэг гаргалаа (фото 2)
Balenciaga 261 ам.долларын үнэтэй гутлын үдээсэн ээмэг гаргалаа (фото 3)
Balenciaga 261 ам.долларын үнэтэй гутлын үдээсэн ээмэг гаргалаа (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх