Хайх

Balenciaga брэнд кутюр загварын салбарт эргэн ирнэ

Balenciaga брэнд кутюр загварын салбарт эргэн ирнэ

52 жилийн дараа

Text: Buro.Mongolia


Balenciaga загварын ордны бүтээлч захирал Демна Гвасалия кутюр цуглуулга гаргах болсноо мэдэгдлээ. Тэрээр энэхүү мэдээг өөрийн Instagram хуудсаар дамжуулан зарласан бөгөөд 2020 оны долоодугаар сард шинэ цуглуулгаа танилцуулахаар төлөвлөжээ. Сонирхуулахад Balenciaga брэндийн үүсгэн байгуулагч Кристобаль Баленсиага 1968 онд брэндэд зориулсан сүүлийн кутюр цуглуулгыг танилцуулсан ба түүнээс хойш 52 жилийн дараах анхны кутюр цуглуулгыг ийнхүү Демна Гвасалия урлахаар болоод байгаа юм.

"Кутюр загвар гэдэг бол Balenciaga загварын ордны үндэс суурь билээ. Тиймдээ ч ийм төрлийн загвар гаргах нь зүй ёсны хэрэг. Миний хувьд кутюр загварыг урьд өмнө нь урлаж үзээгүй ч надад бүтээлч эрх чөлөө олгож, инноваци хийх боломжийг бүрдүүлэх нэгэн талбар юм" хэмээн дизайнер Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Демнагийн урласан анхны кутюр цуглуулга ирэх долоодугаар сард буюу намар-өвөл 2020 улирлын кутюр загварын долоо хоногийн үеэр танилцуулагдах юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх